Серена Виллиамс Брисбений цомыг авлаа
- 2013-01-07
- Спорт
- 0
Австралийн Брисбен хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын газрын теннисийн тэмцээнд цомын эзэн боллоо.

Австралийн Брисбен хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын газрын теннисийн тэмцээнд АНУ-ын тамирчин Серена Виллиамс цомын эзэн боллоо. 31 настай тамирчин маань ОХУ-ын тамирчин Анастасья Павльюченкотой хийх тоглолтоо хамгийн хүнд байсан гэдгийг дурьдаад “Би түүнтэй тоглохын өмнө түүний тоглох арга техникийг судалж, өмнөх тоглолтын бичлэгүүдийг “Youtube”-ээс их үзсэн. Түүнтэй тоглосон тоглолт миний хамгийн сайн тоглолтуудын нэг болж чадсан” хэмээсэн байна. Аваргын төлөөх тоглолт 6-2, 6-1 харьцаатай болж өнгөрсөн бөгөөд ингэснээр Серена Виллиамс 2012 оноос хойш болсон 36 тоглолтынхоо 35-д нь ялалт байгуулаад байна.

Б.БАТ

Сэтгэгдэл (0)