Кевин Принс Боатенг: Хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэмцэх ёстой
- 2013-01-07
- Спорт
- 0
Италийн Милан хотын үндсэн баг “Эй Си Милан” өвлийн наймааны цонхоор
багагүй “хохирол” амсах нь тодорхой болсон. Учир нь тус багийг “чирж”
яваа хоёр лидер багаасаа явахаар шийдсэн нь удирдлагад хүндхэн цохилт
болоод буй. Гэхдээ “Милан”-ы ирээдүй гэгдэж буй Кевин Принс Боатенг гэрээгээ сунгасан нь жаахан ч гэсэн итгэлийг багийн эздэд төрүүлсэн байна. Ингээд Кевин Принс Боатенгтай “Аваргууд” сэтгүүл бага насных нь тухай хөөрөлдсөнийг хүргэе.
Италийн Милан хотын үндсэн баг “Эй Си Милан” өвлийн наймааны цонхоор багагүй “хохирол” амсах нь тодорхой болсон. Учир нь тус багийг “чирж” яваа хоёр лидер багаасаа явахаар шийдсэн нь удирдлагад хүндхэн цохилт болоод буй. Гэхдээ “Милан”-ы ирээдүй гэгдэж буй Кевин Принс Боатенг гэрээгээ сунгасан нь жаахан ч гэсэн итгэлийг багийн эздэд төрүүлсэн байна. Ингээд Кевин Принс Боатенгтай “Аваргууд” сэтгүүл бага насных нь тухай хөөрөлдсөнийг хүргэе.
-Бага нас тань Берлинд өнгөрсөн тухай уншиж байсан юм байна. Бага насныхаа дурсамжаас хуваалцаач?
-Ядуусын хороолол ямар байдаг билээ, тийм л орчин. Лондоны хойд захын дүүргүүдтэй зарим талаараа төстэй санагддаг. Жинхэнэ амьдрал үзэж, зовлон дундуур туучиж үзье гэж бодож байгаа бол миний өссөн дүүрэгт очиж амьдрах хэрэгтэй. Ажилгүйчүүд, архичид, гэмт хэрэгтнүүд гээд ямар л муу юм байна, бүгд тэнд байж л байдаг. Энэ харанхуй нүхнээс жаахан ч гэсэн гэрэл гэгээг олж харна гэдэг хэцүү. Гэхдээ би энэ бүх хүнд нөхцөлийг даван туулж өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсандаа бахархдаг. Одоо намайг Берлинд танихгүй хүнгүй болсон байна. Ялангуяа миний өссөн дүүргийн хүүхдүүд надаас үлгэр жишээ авдаг гэсэн. Тийм болохоор би тэдэнд сайн ах нь байхыг үргэлж хүсч явдаг юм.
-Багаасаа мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсдэг байв уу?
-Яалаа гэж дээ. Амьдрал хэцүү над шиг хүнд тийм мөрөөдөл байна гэдэг тэнэг хэрэг. Олигтой хичээллэх, тоглох зав ч олддоггүй байсан. Бага байхдаа ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмших тухай их боддог байсан л даа. Хөлбөмбөг хэдхэн минут тоглож, түүнээсээ ташаал авдаг байлаа. Миний энэ байдлыг мэдэрсэн аав минь намайг 16 настай байхад хүссэн зүйлийг минь хийлгэж, хөлбөмбөгөөр мэргэжлийн төвшинд хичээллэхэд нөлөөлсөн. Үүнээс хойш хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэмцэх ёстой гэдгийг ойлгосон.
-Таныг хөлбөмбөгт уруу татсан, зорилгоо биелүүлэхэд нөлөөлсөн гол хүн хэн бэ?
-Миний том ах намайг хөлбөмбөгт уруу татсан. Тэр өөрөө хөлбөмбөгт үнэхээр дуртай, гайгүй сайн тоглодог байсан. Даанч мэргэжлийн төвшинд хичээллэж авьяас чадвараа хөгжүүлэх боломж олдоогүй. Хэрэв ахад минь тийм боломж олдсон бол надаас илүү амжилт үзүүлэх байсан байх. Ер нь манай гэр бүлийн хувьд хөлбөмбөг салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Хааяа завтай үедээ ээж минь хүртэл бөмбөг өшиглөөд гүйж явна /инээв/. Ахынхаа хийж чадаагүй, хийхийг хүссэнийг дүү бид хоёр үргэлжлүүлээд явж байгаадаа баяртай байдаг юм. Хоёр дүүгийнхээ сайн сайхны төлөө үргэлж хичээж ирсэн ахдаа баярлалаа.
-Хүүхэд байхдаа хэнийг үлгэрлэн дууриадаг байв. Шүтдэг хөлбөмбөгчин байдаг байх?
-Олон тоглогч бий дээ. Бүх цаг үеийнхээс хамгийн сайн нь Марадона. Түүний ур чадвар, бөмбөг эзэмшилт бол гайхамшиг. Мөн домогт Пелег хөлбөмбөгт хайртай, тоглодог бүхий л тамирчин хүндэлж явдаг. Ялангуяа өнгөт арьстан тамирчид илүүтэй хүндэлдэг байх /инээв/. Хагас хамгаалагчдаас Ривалдогийн тоглолтын хэв маяг, техникийг үлгэрлэн дууриадаг.
-Хөлбөмбөгөөс өөр спорт сонирхдог уу?
-Сонирхолгүй яахав. Бокс, сагсан бөмбөг тоглох дуртай. Сагсан бөмбөг бол биеийн бүхий л хэсгийг хамарч тоглодог спорт. Энэ утгаараа хөлбөмбөгтэй тун төстэй. Бокс бол ухаан, бяраар тоглодог спорт юм. Тийм болохоор цаг зав гарвал энэ хоёр спортоор хичээллэхийг боддог.
-Энэ спортын төрлүүдээс хүндэлдэг тамирчин байдаг байх?
-Боксоос Мухаммед Али, сагсан бөмбөгөөс Майкл Жорданыг хүндэлдэг.
-NBA-гийн тоглолт үздэг үү?
-Очиж үзэх зав олддоггүй. Харин амралтын өдрүүдэд телевизээр үздэг.
-Өнгөрсөн улиралд түрүүлчихээд Майкл Жексоны “Сарны алхаа”-г хийсэн. Та түүнийг шүтдэг юм уу?
-Жексоныг шүтдэггүй, сонсдоггүй хэн байх билээ. Би хар багаасаа л түүний дуу, клипийг үздэг байсан. Одоо ч гэсэн үздэг. Үздэг гэхээсээ илүү амьдрах эрч хүч авдаг юм. Миний амьдралын хамгийн хүнд хэцүү үеүдэд түүний дуу л надад хань болж байсан. Тийм болохоор түүний дуунууд үргэлж л миний сэтгэлд, зүрхэнд эгшиглэж явдаг юм. Нэг удаа хувцас солих өрөөнд “Хэрвээ бид энэ улиралд түрүүлбэл “Сарны алхаа”-гаар үзэгчдэдээ бэлэг барина” гэж багийнхандаа амалсан. Тэгээд амлалтаа биелүүлж “Сарны алхаа”-г хийсэн дээ /инээв/.
-Энэ улиралд түрүүлбэл юу хийх вэ. Бас л “Сарны алхаа”-гаа хийх үү?
-Үгүй байх аа. Энэ тухай бодоогүй юм байна. Эхлээд түрүүлэх хэмжээний тоглолт үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж юу хийх тухайгаа бодно доо.
-Бага нас тань Берлинд өнгөрсөн тухай уншиж байсан юм байна. Бага насныхаа дурсамжаас хуваалцаач? -Ядуусын хороолол ямар байдаг билээ, тийм л орчин. Лондоны хойд захын дүүргүүдтэй зарим талаараа төстэй санагддаг. Жинхэнэ амьдрал үзэж, зовлон дундуур туучиж үзье гэж бодож байгаа бол миний өссөн дүүрэгт очиж амьдрах хэрэгтэй. Ажилгүйчүүд, архичид, гэмт хэрэгтнүүд гээд ямар л муу юм байна, бүгд тэнд байж л байдаг. Энэ харанхуй нүхнээс жаахан ч гэсэн гэрэл гэгээг олж харна гэдэг хэцүү. Гэхдээ би энэ бүх хүнд нөхцөлийг даван туулж өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсандаа бахархдаг. Одоо намайг Берлинд танихгүй хүнгүй болсон байна. Ялангуяа миний өссөн дүүргийн хүүхдүүд надаас үлгэр жишээ авдаг гэсэн. Тийм болохоор би тэдэнд сайн ах нь байхыг үргэлж хүсч явдаг юм.
-Багаасаа мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсдэг байв уу?
-Яалаа гэж дээ. Амьдрал хэцүү над шиг хүнд тийм мөрөөдөл байна гэдэг тэнэг хэрэг. Олигтой хичээллэх, тоглох зав ч олддоггүй байсан. Бага байхдаа ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмших тухай их боддог байсан л даа. Хөлбөмбөг хэдхэн минут тоглож, түүнээсээ ташаал авдаг байлаа. Миний энэ байдлыг мэдэрсэн аав минь намайг 16 настай байхад хүссэн зүйлийг минь хийлгэж, хөлбөмбөгөөр мэргэжлийн төвшинд хичээллэхэд нөлөөлсөн. Үүнээс хойш хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэмцэх ёстой гэдгийг ойлгосон.
-Таныг хөлбөмбөгт уруу татсан, зорилгоо биелүүлэхэд нөлөөлсөн гол хүн хэн бэ?
-Миний том ах намайг хөлбөмбөгт уруу татсан. Тэр өөрөө хөлбөмбөгт үнэхээр дуртай, гайгүй сайн тоглодог байсан. Даанч мэргэжлийн төвшинд хичээллэж авьяас чадвараа хөгжүүлэх боломж олдоогүй. Хэрэв ахад минь тийм боломж олдсон бол надаас илүү амжилт үзүүлэх байсан байх. Ер нь манай гэр бүлийн хувьд хөлбөмбөг салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Хааяа завтай үедээ ээж минь хүртэл бөмбөг өшиглөөд гүйж явна /инээв/. Ахынхаа хийж чадаагүй, хийхийг хүссэнийг дүү бид хоёр үргэлжлүүлээд явж байгаадаа баяртай байдаг юм. Хоёр дүүгийнхээ сайн сайхны төлөө үргэлж хичээж ирсэн ахдаа баярлалаа.
-Хүүхэд байхдаа хэнийг үлгэрлэн дууриадаг байв. Шүтдэг хөлбөмбөгчин байдаг байх?
-Олон тоглогч бий дээ. Бүх цаг үеийнхээс хамгийн сайн нь Марадона. Түүний ур чадвар, бөмбөг эзэмшилт бол гайхамшиг. Мөн домогт Пелег хөлбөмбөгт хайртай, тоглодог бүхий л тамирчин хүндэлж явдаг. Ялангуяа өнгөт арьстан тамирчид илүүтэй хүндэлдэг байх /инээв/. Хагас хамгаалагчдаас Ривалдогийн тоглолтын хэв маяг, техникийг үлгэрлэн дууриадаг.
-Хөлбөмбөгөөс өөр спорт сонирхдог уу?
-Сонирхолгүй яахав. Бокс, сагсан бөмбөг тоглох дуртай. Сагсан бөмбөг бол биеийн бүхий л хэсгийг хамарч тоглодог спорт. Энэ утгаараа хөлбөмбөгтэй тун төстэй. Бокс бол ухаан, бяраар тоглодог спорт юм. Тийм болохоор цаг зав гарвал энэ хоёр спортоор хичээллэхийг боддог.
-Энэ спортын төрлүүдээс хүндэлдэг тамирчин байдаг байх?
-Боксоос Мухаммед Али, сагсан бөмбөгөөс Майкл Жорданыг хүндэлдэг.
-NBA-гийн тоглолт үздэг үү?
-Очиж үзэх зав олддоггүй. Харин амралтын өдрүүдэд телевизээр үздэг.
-Өнгөрсөн улиралд түрүүлчихээд Майкл Жексоны “Сарны алхаа”-г хийсэн. Та түүнийг шүтдэг юм уу? -Жексоныг шүтдэггүй, сонсдоггүй хэн байх билээ. Би хар багаасаа л түүний дуу, клипийг үздэг байсан. Одоо ч гэсэн үздэг. Үздэг гэхээсээ илүү амьдрах эрч хүч авдаг юм. Миний амьдралын хамгийн хүнд хэцүү үеүдэд түүний дуу л надад хань болж байсан. Тийм болохоор түүний дуунууд үргэлж л миний сэтгэлд, зүрхэнд эгшиглэж явдаг юм. Нэг удаа хувцас солих өрөөнд “Хэрвээ бид энэ улиралд түрүүлбэл “Сарны алхаа”-гаар үзэгчдэдээ бэлэг барина” гэж багийнхандаа амалсан. Тэгээд амлалтаа биелүүлж “Сарны алхаа”-г хийсэн дээ /инээв/.
-Энэ улиралд түрүүлбэл юу хийх вэ. Бас л “Сарны алхаа”-гаа хийх үү?
-Үгүй байх аа. Энэ тухай бодоогүй юм байна. Эхлээд түрүүлэх хэмжээний тоглолт үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж юу хийх тухайгаа бодно доо.
З.ЦЭЦЭНБИЛЭГ

Сэтгэгдэл (1)
Уншигч (180.235.178.166)
Сайхан мэдээлэл оруулжээ баярлалаа :)