Техасын цахилгаан хөрөөт тэргүүлж байна

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Box-office”-ийг “Техасын цахилгаан хөрөөт-3D” 23 сая долларын ашиг орлогоор тэргүүллээ. 
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Box-office”-ийг “Техасын цахилгаан хөрөөт-3D” 23 сая долларын ашиг орлогоор тэргүүллээ. Энэ удаагийн кино нь техасын цахилгаан хөрөөт алуурчны тухай 7 дахь цуврал болж байгаа юм. 92 минут үргэлжлэх уг кино 8 сая доллараар бүтсэн бөгөөд нээлтээ хийсэн долоо хоногтоо л бараг 3 дахин нугсалсан орлого олж чадлаа. Квинтин Тарантиногийн “Django Unchained” 20.1 сая доллараар удаалсан бол Петер Жексоны бүтээл “Хоббит” 17.5 долларын ашиг олжээ. Харин “Box-office”-ийн удаах байруудад “Les Miserable” 16.1 сая доллар, “Parental guidance” 10.1 сая долларын ашгаар бичигдэж байна.
Б.БАТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)