2000 гаруй уран баримал бүхий мөсөн хотхон үүдээ нээжээ
- 2013-01-07
- Дэлхий
- 0
Хятадын зүүн хойд зүгийн нутаг дэвсгэрт орших Харбин хотод 2000 гаруй
уран баримал бүхий мөсөн хотхон энэ амралтын өдрүүдээр үүдээ нээжээ.

20 метрийн өндөртэй үзэсгэлэнт цайз нийлсэн мөсөн уран баримлуудыг хийхэд ойролцоох Сонхуа голын мөсөөр ашигласан байна.Үдэш болоход мөсөн хотхон улаан, цэнхэр, ногоон өнгөөр гэрэлтэж, хотыг чимж байгаа бөгөөд хүний хөл тасрахгүй байгаа гэнэ. Ирсэн зочид цайз өөд авиран гарч, мөсөн гулсуураар гулсан тоглож, хөгжилдөж байгаа аж.
Мөсөн хотхон ирэх сарын сүүлээр буюу мөс хайлж эхлэх хүртэл олон нийтэд нээлттэй хэвээр байх юм байна.


О.УДВАЛ

Сэтгэгдэл (0)