6 метр урт үстэй бүсгүй

Дэлхийн хамгийн урт, гоёмсог үстэй эмэгтэй  Хятадын иргэн Сие Күйпин. 1960 онд төрсөн өдгөө 53 настай тэрээр 6 метр урт үстэй бөгөөд 40 жилийн турш нөр их хөдөлмөрөө зарцуулан арчилсаны эцэст гайхамшигтай сайхан үстэй болсон нэгэн аж.
Дэлхийн хамгийн урт, гоёмсог үстэй эмэгтэй  Хятадын иргэн Сие Күйпин. 1960 онд төрсөн өдгөө 53 настай тэрээр 6 метр урт үстэй бөгөөд 40 жилийн турш нөр их хөдөлмөрөө зарцуулан арчилсаны эцэст гайхамшигтай сайхан үстэй болсон нэгэн аж. Хүнээс асар их тэвчээр хатуужил, цэвэрлэгээ, арчилгаа шаардагдаж байж ургуулах үсээ тэрээр 1973 онд 13 настай байхаасаа эхлэн, он цагийн уртад халширч, тайралгүйгээр ургуулсан байна.
“Үс маань надад огтхон ч төвөгтэй санагддаггүй. Гэхдээ та нар над шиг үстэй болохыг хүсч байвал нилээд их тэвчээр шаардагдах байх даа” хэмээн даруухан ярих Сие үсээ сүлжин толгой дээрээ том хавчаараар тогтоодог бөгөөд ийш тийшээ явах үед заавал ч үгүй хэн нэгний тусламж хэрэгтэй болдог тул үсийг харгалзан авч явдаг тусгай хүнийг цалинжуулан ажиллуулдаг гэнэ. Түүнийг 2004 онд Гиннесийн номонд Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэйгээр өргөмжлөн бүртгэсэн бөгөөд одоог хүртэл амжилтаа хадгалсаар байгаа аж. Түүний араас мөн Хятад эмэгтэй Чен нэхэн өрсөлдөж байгаа бөгөөд тэрээр 1996 оноос хойш тасралтгүй үсээ ургуулсаар одоо 3 метр орчим үстэй болоод байгаа гэнэ. Гэвч, Сие өрсөлдөгчөөсөө хоёр дахин урт үстэй учир огтхон санаа зовохгүй байгаа юм байна.

 О.УДВАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Санчирмаа (202.55.191.35)

    2013-02-16

    Чи мангар юмуу юу гэж худлаа 6 м урт үстэй гэж бичиж байдгийн

  • Санчирмаа (202.55.191.35)

    2013-02-16

    Маш сонирхолтой олон олон зүйл байнаа.Баярлалаа

  • (202.179.3.9)

    2013-01-10

    gehdee arai ch 6-n mitr hurehgui bhaa harahd tegj haragdaj bn. harin 3- n miter hurehuu ugui yu l haragdaj bn aa

  • (202.179.20.143)

    2013-01-10

    40 tonnii chingeleg zarna 94944329

  • (202.179.20.143)

    2013-01-10

    40 tonnii chingeleg zarna 94944329

  • (202.179.20.143)

    2013-01-10

    40 tonnii chingeleg zarna 94944329

  • (202.179.20.134)

    2013-01-09

    uu tasartsiin be archlah gej lai bhdaa

  • (202.179.20.134)

    2013-01-09

    юм хэтэрхээрээ дэмий байдаг, гэхдээ гиннесийн номонд бичигдсэн болохоор нэр төрийн хэрэг. Юутай ч их сайхан арчилдаг бололтой гялалзаад гоё юмаа. Харин хүнээр бариулж явдаг гэдэг нь жаахан хэцүү юм