Парисын Дарь-Эхийн сүмийн хонхнуудыг солихоор боллоо

Парисын соёлын үнэт өвд зүй ёсоор тооцогдох дурсгалт газруудын нэг “Нотр Дам” буюу Дарь-Эхийн сүмийн оройд байрлах хонхнуудыг шинээр сольж, сүүлийн 160 жилд хийгдээгүй дэвшлийг үзүүлэхээр болжээ.
Парисын соёлын үнэт өвд зүй ёсоор тооцогдох дурсгалт газруудын нэг “Нотр Дам” буюу Дарь-Эхийн сүмийн оройд байрлах хонхнуудыг шинээр сольж, сүүлийн 160 жилд хийгдээгүй дэвшлийг үзүүлэхээр болжээ. Парисын соёлын үнэт өвийн холбооноос уг шийдвэрийг гаргасан бөгөөд Францын их хувьсгалын үеэр эвдэрч сүйдсэн таван хонх, одоо байгаа он цагийн идэгдэлд орсон таван хонхны дөрвийг шинэчлэх ажлыг эхлүүлээд удаагүй байна.
Холбооны зүгээс энэхүү ажлыг “Нотр Дам”-ын баригдсаны 850 жилийн ойг угтаж хийж буй бөгөөд Нормандын цутгамалын цехийн дархануудад ур ухаанаа гарган гардан хийж байгаа гэнэ. Хонхнуудын нэг нь гэхэд 2 метрийн диаметртэй, 3,5 тонны жинтэй бөгөөд уран дарханууд зэс, цагаан тугалгыг хольж, цельсийн 1100 хэмд халаан, улмаар хэвэнд оруулах замаар хонхнуудыг хийж байгаа аж..
Шинэ хонхнуудыг ирэх гуравдугаар сард сүмийн оройд байрлуулах бөгөөд хувьсгалаас өмнө ямар байсныг эргэн санагалзуулах 10 хонх нийлэн жингэнэн, их хотыг цуурайтуулах мөч ойртсоор байна.



 О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.134)

    2013-01-09

    Parisiin dari ih sum gej uuh tuuhtei saihan dursgalt gazar daa