Өнөөдөр жүдо бөхийн УАШТ эхэлнэ

Жүдо бөхийн УАШТ энэ сарын 7-9-нд Спортын төв ордонд болно. Ингэхдээ 7, 8-нд хувийн тэмцээн, харин 9-нд багийн тэмцээн болох ажээ.
Жүдо бөхийн УАШТ энэ сарын 7-9-нд Спортын төв ордонд болно. Ингэхдээ 7, 8-нд хувийн тэмцээн, харин 9-нд багийн тэмцээн болох ажээ. Улсын аваргаас шалгарсан тамирчдаас тивийн аваргыг зорих баг тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.
Мөн Лондоны олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын шилдгүүд зодоглох гэнэ. Харин Лондоны татамид эх орноо төлөөлсөн жүдочдоос М.Бундмаа, Н.Түвшинбаяр, Ц.Мөнхзаяа нарын зарим тамирчин энэ жилийн улсын аваргыг өнжихөөр болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)