Манай тамирчид эхний гараагаа хийжээ

Авто спортын олон өдрийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли”-гийн анхны гараа өчигдөр боллоо. Перу Улсын нийслэл Лима хотоос эхэлсэн энэ жилийн “Дакар”-т анх удаа монгол тамирчин оролцож байна.
Авто спортын олон өдрийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли”-гийн анхны гараа өчигдөр боллоо. Перу Улсын нийслэл Лима хотоос эхэлсэн энэ жилийн “Дакар”-т анх удаа монгол тамирчин оролцож байна. Авто спорт сонирхогчдын анхаарлын төвд байдаг, авто спортын “олимп” болох тус уралдаанд ОУХМ Д.Болдбаатар 175 дугаартай, Н.Лхамаа 174 дугаартай мотоциклийн төрөлд өрсөлдөж байгаа.
Өчигдөр болсон эхний гараанд манай тамирчид Лимагаас Писко хүртэл 13 км зайд уралдсан юм. Бэлгэдлийн чанартай уг гараанд мотоциклийн ангилалд 196 тамирчин уралдсанаас 183 нь барианд оржээ. “KTM” хөлөглөсөн, Чилийн тамирчин Франциско Лопез долоон минут 51 секундын амжилтаар ангилалдаа түрүүлсэн бол Голландын Франс Верхоевен, Чилийн Пабло Куинтанилла нар удаалжээ.
Харин өнгөрсөн жилийн аварга Сайрил Деспре тэргүүлэгчээс 13 секундээр хоцорч, тавдугаарт байрт орсон байна. Монголын тамирчдаас ОУХМ Х.Болдбаатар есөн минут 16 секундын амжилтаар 53, Н.Лхамаа есөн минут 52 секундээр 79 дүгээр байрт орсон ажээ.
Харин автомашины төрөлд дэлхийн раллигийн хошой аварга Карло Сайнз түрүүлсэн байна. Тэрбээр нийт 13 км замыг долоон минут 40 секундэд туулжээ. “Дакар ралли”-гийн оролцогчид суудлын тэрэг, ачааны машин, мотоцикль, дөрвөн дугуйт гэсэн ангилалд Перу, Аргентин, Чилийн нутгаар нийт 8000 гаруй км замыг туулж, өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 20-нд тодорно.

Р.ГОО


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)