К.Брайнт, Л.Жеймс нар тэргүүлж байна

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 62 дахь удаагийн “Бүх одод”-ын тоглолт ирэх сарын 17-нд “Хьюстон Рокетс” багийн “Тоёота центр”-т болно.
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 62 дахь удаагийн “Бүх одод”-ын тоглолт ирэх сарын 17-нд “Хьюстон Рокетс” багийн “Тоёота центр”-т болно. Сагсан бөмбөгч сонирхогч мянга мянган хүний хүсэн хүлээдэг энэхүү тоглолтод оролцох шилдгүүдийн нэрс энэ сарын 14-нд эцсийн байдлаар тодрох юм.
Санал асуулгын дүн дуусахад долоо хоног үлдээд байгаа энэ үед “Лос-Анжелерс Лейкерс” багийн ахлагч Коби Брайнт, “Майами Хит” багийн лидер Либрон Жеймс нар санал асуулгыг тэргүүлж байна. Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар Коби Брайнт 1.177.456 саналтай байгаа бол Либрон Жеймс 1.151.304 хүний санал аваад байгаа аж.
Одоогийн байдлаар гарааны бүрэлдэхүүнд багтаад буй тоглогчдыг танилцуулъя, Дорнод бүс: Ражон Рондо /Бостон Селтикс/, Дуэйн Уэйд /Майами Хит/, Леброн Жеймс / Майами Хит/, Кармэло Энтони /Нью-Йорк Никс/, Кевин Гарнетт /Бостон Селтикс/ Өрнө бүс: Крис Пол /Лос-Анжелес Клипперс/, Коби Брайнт /Лос-Анжелес Лейкерс/, Кевин Дюрант /Оклахамо Сити Тандер/, Блэйк Гриффин /Лос-Анжелес Клипперс/, Дуайт Ховард /Лос-Анжелес Лейкерс/

Р.ГОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)