Демба ба “Челси”-д ирэв

Сүүлийн хоёр хоног идэвхтэй яригдаж байсан Демба Багийн наймаа нэг юм шийдэгдлээ. Уг наймааны тухай хамгийн эхэнд мэдээлсэн эх сурвалж нь Английн “Премьер лиг”-ийн албан ёсны твиттер хуудас байв. У
Сүүлийн хоёр хоног идэвхтэй яригдаж байсан Демба Багийн наймаа нэг юм шийдэгдлээ. Уг наймааны тухай хамгийн эхэнд мэдээлсэн эх сурвалж нь Английн “Премьер лиг”-ийн албан ёсны твиттер хуудас байв. Улмаар Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэрээний бусад нөхцөлийн тухай мэдээлж эхэлсэн юм.
Роман Абрамовичийн туслахууд Демба Батай хоёр удаа уулзалт хийсний эцэст энэхүү наймаа явагдсан гэнэ. Тэрбээр 7.5 сая фунтийн өртгөөр “Челси”-д ирсэн байна. Харин “Угсаатнууд”-ын эгнээнд нэгдсэнээр Демба Ба долоо хоногт 75 мянган еврогийн цалин авахаар болжээ. Энэ нь “Ньюкасл” дахь цалингийн хэмжээнээс хоёр дахин их юм.

 Р.ГОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)