Аргентиний Ерөнхийлөгч Латин Америкийн холбоодын тэргүүн болох уу
- 2013-01-07
- Дэлхий
- 0
Венесуэльд улстөрийн тогтворгүй байдлын эхлэл тавигдаж буй энэ үед тус
улсын хамгийн ойрын холбоотны нэг Аргентиний Ерөнхийлөгч Кристина
Фернандес де Киршнер Уго Чавестай уулзахаар Кубын нийслэл Гаванад
зочлохоор болжээ.

Венесуэль Латин Америкийн эвслийн тэргүүн бөгөөд хатагтай Кристина Фернандес де Киршнер У.Чавест ойр шадарладаг юм. Кристина Фернандес У.Чавесын биеийн байдал муудсантай холбоотойгоор Ку бад төлөвлөөгүй айлчлал хийхээр болсон ба Латин Америкийн эвслийн цаашдын төлөв, тэр дундаа шинэ удирдагчийн асуудлыг хөндөнө гэж ажиглагчид таамаглаж байна.
Хэрвээ У.Чавес Латин Америкийн эвслийг тэргүүлэх боломжгүй болвол түүний орыг Кристина Фернандес залгах хам гийн өндөр магадлалтай байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)