“Google”-ийн гүйцэтгэх захирал сануулгыг үл тоов

Google” корпорацийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт Төрийн Департаментын анхааруулгыг үл тоон Хойд Солонгост зочилжээ. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт Нью-Мехико мужийн амбан захирагч асан Билл Ричардсоны хамтаар Хятадаас Хойд Солонгос уруу ниссэн байна.
“Google” корпорацийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт Төрийн Департаментын анхааруулгыг үл тоон Хойд Солонгост зочилжээ. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт Нью-Мехико мужийн амбан захирагч асан Билл Ричардсоны хамтаар Хятадаас Хойд Солонгос уруу ниссэн байна.
Үүнээс өмнө АНУ-ын Төрийн Департамент өөрийн иргэн, “Google”-ийн гүйцэтгэх захирал Эрик Шмидтийг Хойд Солонгост зочлохгүй байхыг шаардсан юм. Учир нь Э.Шмидт Хятадад байхдаа “Хойд Солонгост очно” хэмээн мэдэгджээ. Харин Төрийн Департаментын төлөөлөгч Викториа Нуланд “Э.Шмидт, Б.Ричардсон нар Хойд Солонгост зочлох нь утгагүй, Пхеньян тэднийг АНУ-ын албаны хүмүүс гэдгээр хүлээн авахгүй. Зүгээр л нэг хүн гэж үзнэ” гэжээ.
Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Э.Шмидт, Б.Ричардсон нар Бээжингээс Пхеньян уруу шууд нислэгээр нисч, хэдэн цагийн дараа Пхеньяний олон улсын нисэх буудал “Сунан”-д газардсан байна.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)