Гондурасын цагдаа нар алтан калашников хураан авчээ

Мексикийн хамгийн хүчирхэг “Зетас” хар тамхины мафитай холбоотой орон нутгийн мафийн эсрэг тусгай ажиллагаа явуулжээ.
Латин Америкийн Гондурас Улсын цагдаа нар хар тамхины мафийн эсрэг тусгай ажиллагаа явуулах үеэр алтадсан АК-47 буу хураан авчээ. Цагдаа нарын хэлснээр алмазан шигтгээтэй эл буу дор хаяж 50 мянган ам.долларын үнэд хүрэх гэнэ.
Тэд Мексикийн хамгийн хүчирхэг “Зетас” хар тамхины мафитай холбоотой орон нутгийн мафийн эсрэг тусгай ажиллагаа явуулжээ. Учир нь эл бүлэг сүүлийн үед нэлээд хүчээ авсан агаад цагдаа нар нийслэл Тегусигальпагаас 300 орчим км-ийн зайд орших уг бүлгийн төв газар уруу дайрч орсон байна. Энэ үеэр алтан калашниковоос гадна 30 гаруй төрлийн буу, сум нэвтэрдэггүй хантааз болон 11 автомашин хураан авчээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)