70 настай эр 15 настай охинтой гэрлэжээ

Саудын Арабт 70 настай эр 15 настай охинтой гэрлэсэн байна.Саудын Арабт 70 настай эр 15 настай охинтой гэрлэсэн байна. Харин тухайн улс дахь олон улсын хүний эрхийн ажилчид энэхүү явдлыг байж болшгүй зүйл хэмээн үзсэн юм. CNN агентлагийн мэдээлснээр 70 настай баян эр ядуу гэр бүлээс 20 мянган доллараар охиныг нь худалдан авчээ. Баян эрийн хувьд өөрийн бяцхан гэргийгээ 25 настай хэмээн гүрийсээр байгаа бөгөөд насанд хүрч шийдвэр гаргах эрхтэй хэмээсэн байна. Хүний эрхийн ажилчид уг хэргийг насны зөрүүний асуудал ч биш, хүний наймаатай холбож авч үзэж байна. Саудын Араб улсад уг хэргийг амтай бүхэн ярилцаж, насанд хүрээгүй охиныг мөнгөөр авч суусанд эгдүүцэж байгаа юм.
Б.БАТ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)