“Алим”-ын алим
Алдарт “Apple” компаний үнэнч, тууштай хэрэглэгч, Япон эр өөрийн
хэрэглэх дуртай бүтээгдэхүүнийхээ логог тариалдаг амтат алиман дээр
буулгаж, худалдан авагчдын анхаарлыг татжээ.
Алдарт “Apple” компаний үнэнч, тууштай хэрэглэгч, Япон эр өөрийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүнийхээ логог тариалдаг амтат алиман дээр буулгаж, худалдан авагчдын анхаарлыг татжээ.
Амтат фүжи алимыг он удаан жил тариалж байгаа тэрээр “iPod” болон “Аpple” нэрийн бүтээгдэхүүний логог тусгайлан захиалж хийлгэн, модон дээрээ ид ургаж буй шүүслэг алимнууд дээрээ наажээ. Харин сарын дараа болц нь гүйцэж, томорч, жигдэрсэнийх нь дараа хураахдаа хуулж авсан бөгөөд сонирхолтой логог үлдээсэн байна.
Хэдийгээр зарим алимны дүрс томрох явцдаа үл ялиг өөрчлөгдсөн хэдий ч, хүмүүсийн анхаарлыг татсан сонирхолтой санаа байсан тул бизнест нь нилээдгүй их амжилтыг авчирч, ашиг орлогыг нь чамгүй хувиар нэмэгдүүлжээ.
Энгийн нэг алим идсэнээс хүний биед хоргүй аргаар сэтгэж, шошголсон ийм Алимын алимыг идвэл илүү сонирхолтой байх биз ээ.
О.УДВАЛ
Сэтгэгдэл (2)
(202.179.20.134)
saihan gar ve
(202.179.20.134)
haha goe naasan huurhun arga bdj oljee