Л.Месси дөрөв дэх удаагаа “Алтан бөмбөг” хүртлээ

    Испанийн “Барселона” клуб, Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси 2012 онд 91 гоол оруулснаар хөлбөмбөгийн ертөнцийн дээд шагнал “Алтан бөмбөг”-ийг дөрөв дэх удаагаа хүртлээ.
Испанийн “Барселона” клуб, Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси 2012 онд 91 гоол оруулснаар хөлбөмбөгийн ертөнцийн дээд шагнал “Алтан бөмбөг”-ийг дөрөв дэх удаагаа хүртлээ. Швейцарийн Цюрих хотноо өчигдөр орон нутгийн цагаар 02.00 цагт эхэлсэн гала арга хэмжээний үеэр Мессигээс гадна АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Эбби Уамбах оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр тодорсон юм.

Мөн Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте дел Боске шилдэг дасгалжуулагчаар шалгарсан. Харин эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар Шведийн шигшээн дасгалжуулагч Пия Сандхейжийг нэрлэв. Дээрх эрхмүүдээс гадна ФИФА- гийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Франц Бекенбаурт олгож, оны шилдэг гоолын эзэнд гардуулдаг “Пушкаш”-ийн нэрэмжит шагналын эзнээр Словакийн шигшээ багийн довтлогч Мирослав Сточийг тодруулсан юм.

Харин шударга өрсөлдөөний шагналаар Узбекистаны хөлбөмбөгийн холбоог шагнасан. “Алтан бөмбөг”-ийн эцсийн шатны шалгаруулалтад Мессигээс гадна түүний багийн хамтрагч Андрес Иньеста, гол өрсөлдөгч Кристиан Рональду нар тунаж үлдээд байсан билээ.

Уламжлал ёсоор спортын сэтгүүлчид болоод шигшээ багуудын дасгалжуулагч, ахлагч нарын саналаар шилдгийг тодруулахад Месси 41.6 хувийн санал авч ялагчаар тодорчээ. Харин Рональду 23.68, Иньеста 10.91 хувийн санал авсан байна. Мессигийн талаар “Барса”-гийн экс дасгалжуулагч Пеп Гуардиола “Майкл Жордан сагсан бөмбөгийн спортод ноёлдог байсан.

Харин Месси хөлбөмбөгийн ертөнцөд ноёрхож байна” хэмээн хэлж байсан удаатай. Иньестагийн хувьд өнгөрсөн жилийн зун Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Испанийн шигшээ багийн амжилтын ноён нуруу нь байж чадсан. Харин Рональду 2008 онд ФИФА-гийн оны шилдгээр тодорч, хоёр ч удаа аман хүзүүдээд байсан юм.

Р.ГОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)