“Үндэсний супер лиг”-т долоон баг өрсөлдөнө
- 2013-01-09
- Спорт
- 0
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн тэмцээн нэгдүгээр сарын 21-нд Спортын төв ордонд албан ёсоор нээлтээ хийнэ. Тэмцээнд “Баянзүрх Буллз”, “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “TLG-13”, “Эрдэнэдрийлинг Ригс”, “QGX Акулууд”, “Эхлэл клуб” зэрэг долоон баг өрсөлдөх юм байна.

Тэмцээн олон улсын жишгийн дагуу зохион байгуулалтын өндөр төвшинд явагдах бөгөөд хагас шигшээгийн тоглолтыг Хятад, Өмнөд Солонгосын шүүгчид шүүх ажээ. Түүнчлэн техник технологийн өндөр шийдэл бүхий онооны самбар, тоглолтын цаг ашиглаж, тэмцээний үед эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд удаашруулсан бичлэг үзэх гэнэ.
Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг аваргын цом 40 сая төгрөг, аваргын алтан бөгж, үнэ бүхий зүйлсээр шагнуулах бол дэд аваргуудыг 20 сая, хүрэл медалийн эздийг 10 сая төгрөгийн шагнал хүлээж буй. “Үндэсний супер лиг”-ийн нийт шагналын сан 200 сая төгрөг ажээ.
Түүнчлэн тэмцээний тасалбарын хураамж, багуудын хураамжаас олсон орлогыг багуудад хуваарилах болсон нь шинэлэг зүйл болов. Бас нэгэн онцлог нь тэмцээний үеэр тамирчдын статистикийг нарийвчлан гаргаж, тухайн тамирчны статистик түүх бүтээж шилдгүүдээ шалгаруулах юм байна.
Мөн уламжлал болгон “Үндэсний супер лиг”- ийн бэлгэдлийн шигшээ баг, шилдэг шинэ залуу, шилдэг зургаа дахь, улирлын үнэ цэнэтэй, хагас шигшээгийн үнэ цэнэтэй тоглогчийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан тоглогчид NBA-гийн тоглолт үзэх эрхтэй болох юм байна.

Сэтгэгдэл (0)