NHL-ийн ажил хаялт өндөрлөлөө

    Ажил хаялтын улмаас эхлэх эсэх нь тодорхойгүй байсан Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 2012-2013 оны улирал эхэллээ. Тус лигийн түүхэнд дөрөв дэх удаагаа тохиосон ажил хаялт талууд тохиролцоонд хүрснээр өндөрлөв. Асуудлыг шийдвэрлэхээр хоёр тал Нью-Йорк хотноо уулзсан юм.

Энэ уулзалт бүтэн 16 цаг үргэлжилсний эцэст хоккей сонирхогчид мөсөн талбайн гайхамшгийг мэдрэх боломжтой болжээ. Шинэ гэрээнд тусгагдсан зүйлс одоогоор тодорхойгүй байгаа ч талууд 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх гэрээний хувилбарыг баталсан гэх мэдээлэл байна.

Мөн NHL-ийн багийн эзэд, тоглогчдын холбоонд харьяалалтай 740 тоглогчид тааламжтай байх гэрээ болсон тухай хэвлэлээр мэдээлж буй. Хэдийгээр урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрээд байгаа ч ажлын хэсэгт шийдэх шаардлагатай асуудлууд байгааг үгүйсгэсэнгүй. Тэд улирлын тоглолтыг хэзээ эхлүүлэх, нийт хэдэн тоглолт хийх зэргийг ярилцаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)