Өмнөд Солонгос пуужин хөөргөнө

Өмнөд Солонгос Улс энэ сардаа багтаан “KSLV-1” хэмээх пуужин хөөргөхөөр болжээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, пуужин энэ сарын сүүлээр хөөрөх аж.
Өмнөд Солонгос Улс энэ сардаа багтаан “KSLV-1” хэмээх пуужин хөөргөхөөр болжээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, пуужин энэ сарын сүүлээр хөөрөх аж. Тус улс эл пуужинг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлээр хөөргөхөөр төлөвлөж байсан гэнэ. Гэсэн ч техникийн саатал учирч, ийнхүү хойшилсон байна.
2002 оноос хойш “KSLV-1” пуужин дээр ажилласан Өмнөд Солонгос өмнө нь 2009, 2010 онд хоёр удаа хөөргөж байв. Гэсэн ч хоёулаа амжилтад хүрээгүй байна. Харин өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлээр хөөргөх гэж байсан пуужин гурав дахь удаагийн оролдлого нь байжээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)