Хоёр хөл дээрээ явж, цүнх сугавчилдаг аальгүй “дива” нохой
- 2013-01-09
- Дэлхий
- 0
Лулу нэртэй, бусдаас этгээд содон авьяастай энэ нохой үнэхээр бусдын
хайр, бахархлыг хүлээсэн амьтан аж. Хятадын Хунан мужид эзнийхээ
хамтаар амьдардаг тэрээр бага байхдаа хоёр хөл дээрээ явж сурсан байна.

Түүний эзэн Зоу Гуаншун гэгч тэтгэвэртээ гарсан багш эмэгтэй байдаг бөгөөд Лулуд хойд хөл дээрээ алхаж, урд нэг хөлөөрөө цүнхээ барьж явахыг зааж өгчээ. Тэрээр “Лу лу бол миний хайрын элч, миний хамгийн хайртай амьтан. Түүнчлэн, надад хүний дайтай сайн хань болж чаддаг. Түүнийг би 4 сартай байхад нь л хэрхэн явахыг зааж өгсөн, түүнээс хойш залхууралгүй хичээллэж, одоо бүүр сурмаг гэгч нь алхдаг болсон” хэмээн бахархан ярьсан байна. Түүнчлэн, “Лулуд заагаад өгөх л юм бол балет ч хийж чадна” хэмээн хошигнон өгүүлжээ.
Лу лу өглөө бүр эзэнтэйгээ хотын төв талбайгаар зочилдог бөгөөд өглөөний дасгалаа эртлэн ирж хийдэг иргэдийн дунд авьяаслаг найз нь болоод удаж байгаа юм байна. Тэд өглөө ирэхдээ түүнд тусгайлан амттай зүйлс авчирч өгдөг бөгөөд тэрээр ч дайлуулсаар сурсан гэнэ. Түүнчлэн, энэ тэрүүгээр зугаалах үед нь хүмүүс өхөөрдөн бүчиж, зургийг нь дарж, бичлэг хийж авдаг аж. Тэрээр ядарсан үедээ болон унтахдаа л хөлнүүдээ буулгадаг юм байна.
О.УДВАЛ

Сэтгэгдэл (2)
(202.179.20.208)
hehe ene odoo yaj yavaad bgan be
sss (182.160.49.93)
xooloo olj idex gesen arga kk