Башар Аль-Ассад гал зогсоох юу ч хийгээгүй
- 2013-01-10
- Дэлхий
- 0
Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштон Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дотоодын иргэний дайныг зогсоохын тулд юу ч хийгээгүй хэмээн мэдэгджээ. Башар аль- Ассад саяхан телевизээр ард түмэндээ хандан “Засгийн газар хүчирхийллийг дарахын тулд чадах бүхнээ хийж байна. Барууны гар хөл бологч босогчид бидний энэ тэмцэлд саад учруулж байна. Бид босогчдын “шатрын хүү” бус эзэдтэй уулзаж ярилцахыг хүсч байна.

Даанч эх орноосоо урвагчид гал зогсоох хэлэлцээ хийхээс татгалзаж байна” гэж мэдэгдсэн юм. Үүний дараа АНУ-ын засаг захиргаа Башар аль-Ассадын эл мэдэгдлийг шүүмжилж “Дамаскийн удирдагч Башар аль-Ассад ард иргэдийн эсэргүүцлийг хүчээр дарах гэснээс цуст хүчирхийлэл, иргэний дайнд хүргэлээ.
Тэр зөвхөн Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө 60 мянга гаруй хүний аминд хүрээд байна” гэсэн юм. Харин Кэтрин Эштон “Башар аль-Ассад огцорсноор Сирид энх тайван тогтоно. Тэр ард иргэдийн шаардлагыг үл тоон албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө хичээж байна. Олон мянган иргэнийхээ аминд хүрсэн түүнд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших эрх байхгүй. Башар аль-Ассад Сирид энх тайван тогтоохын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй” гэжээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)