Индонезийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг уриалав
- 2013-01-10
- Дэлхий
- 0
Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно Сирийн Ерөнхийлөгч Башар аль- Ассадыг албан тушаалаасаа огцрохыг уриалсныг “Жакарта Глобе” сонин уржигдар мэдээлсэн байна. 

Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно Сирийн Ерөнхийлөгч Башар аль- Ассадыг албан тушаалаасаа огцрохыг уриалсныг “Жакарта Глобе” сонин уржигдар мэдээлсэн байна. Дэлхийн хамгийн олон лалын шашинт ард түмэнтэй Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно өнгөрөгч даваа гаригт Саудын Арабт ажлын айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр Башар аль-Ассадыг огцрохыг уриалжээ.
Тэрбээр “Башар аль-Ассад огцорсноор Сирид энх тайван тогтоно. Тэр ард түмнээ гэсэн сэтгэлтэй өөр удирдагчид боломж олгох ёстой. Ард түмнээ хайрлаж, иргэний дайныг зогсоохын тулд бүхнийг хийж чадах шинэ удирдагч Сирид байгаа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Үүнээс өмнө Сусило Бамбанг Юдойоногийн Гадаад бодлогын ахлах зөвлөх Тэуку Файзасиах Сирийн иргэний дайныг зогсоох гурван заалт бүхий төлөвлөгөө боловсруулснаа нэг бус удаа мэдээлж байжээ. Түүний төлөвлөгөөнд гал зогсоох, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх, улстөрийн шинэчлэл хийх зорилтууд багтжээ.

Сэтгэгдэл (0)