Габриэль Гиффордс галт зэвсгийн эсрэг кампанит ажил эхлүүллээ
- 2013-01-11
- Дэлхий
- 0
АНУ-ын конгрессийн гишүүн асан Габриэль Гиффордс галт зэвсэгт хяналт тогтоох кампанит ажил эхлүүлсэн байна. АНУ-ын хууль тогтоох байгууллага конгресс хоёр танхимаас бүрддэг бөгөөд парламентын доод буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүн тэрбээр өнгөрөгч оны нэгдүгээр сарын 8-нд зэвсэглэсэн этгээдийн гэмт халдлагад өртөн хүнд шархадсан юм.

Харин үүнээс хоёр жилийн дараа өнгөрөгч 8-нд галт зэвсгийн эсрэг кампанит ажил эхлүүлсэн нь энэ. Аризона мужийн төлөөлөгч Г.Гиффордс төрөлх муждаа нэгэн их дэлгүүрийн өмнө толгойдоо буудуулсан бөгөөд уг халдлагын улмаас зургаан хүн амь үрэгдэж, 13 хүн шархдаж байв.
Уг хэргийг үйлдсэн этгээд хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр 140 жилийн хорих ял сонссон. Г.Гиффордсын энэ кампанит ажилд түүний хуучин хамтрагчид болох конгрессийн гишүүд нэгдсэнээр галт зэвсгийн эсрэг нөлөө бүхий хүмүүсийн кампанит ажил болон хувирчээ.
Түүнчлэн Г.Гиффордсын нөхөр, чөлөөндөө гарсан сансрын нисэгч Марк Келли “USA Today” сонинд “Эхнэр бид хоёр мэргэжлийн бууны үнийг хангалттай нэмэхийг хүсч байна. Мөн хэт их аллагатай видео тоглоом үйлдвэрлэгчдийг хазаарлах ёстой” гэж хэлжээ. Учир нь үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн ихэнхэд мэргэн буудагчийн болон шүршигч буу хэрэглэдэг байна.
Дэлхийн хамгийн их зэвсэг экспортлогч тус улс дотоодын зэвсгийн худалдааг хэт чөлөөтэй болгосноос гадна галт зэвсгийн үнэ хямд байдаг юм. М.Келли, Г.Гиффордс “Сэнди Хүүк” бага сургуулийн халдлагын үеэр амь үрэгдсэн 20 хүүхэд, зургаан насанд хүрэгчийн ар гэрийнхэнтэй уулзсаныхаа дараа кампанит ажил эхлүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл (0)