116 тэрбум доллар гаргахаар болжээ
- 2013-01-11
- Дэлхий
- 0
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе эдийн засгийг өсөлтийг хангах зорилгоор 10.3 их наяд иен буюу 116 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон тухай зарлалаа.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе эдийн засгийг өсөлтийг хангах зорилгоор 10.3 их наяд иен буюу 116 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон тухай зарлалаа. 3.8 их наяд иенийг байгалийн гамшигаас хамгаалах болон сэргээн босголтод зарцуулах гэнэ. Үүний 3.1 их наяд нь дотоодод шууд хөрөнгө оруулалт болох гээд ингэснээр 600 мянган ажлын байр бий болж, дотооды нийт бүтээгдэхүүний хэмжээ 2 хувиар өснө хэмээн тооцоолж байгаа аж. Абегийн энэхүү томоон эрс үйлдэл нь ирэх долдугаар сард болох дээд кабинетийн сонгуульд өөрийн намын нэр хүндийг өсгөх сайхан боломж авчирах нь гарцаагүй
Б.БАТ

Сэтгэгдэл (0)