Ceo college Захирлуудын сургалт оны эхний элсэлтээ авч эхэллээ

    “СЕО College” баг болон Монголын Лектор Төвөөс 2009, 2010, 2011, 2012 онуудад зохион байгуулсан “CEO COLLEGE-2013” захирлуудын сургалт энэ сарын 18-нд эхлэх гэж байна.

-Үргэлжлүүлэн удирдахын тулд үргэлжлүүлэн суралц-


“СЕО College” баг болон Монголын Лектор Төвөөс 2009, 2010, 2011, 2012 онуудад зохион байгуулсан “CEO COLLEGE-2013” захирлуудын сургалт энэ сарын 18-нд эхлэх гэж байна.

 

Компанийн удирдлагын багийг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын сургалтын салбартаа тэргүүлэгч Human Fortis ХХКМонголын Хүний Нөөцийн ИнститутМонголын Лектор ТөвМонголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын ИнститутГэрэгэ эрх зүйн сургалтын төв хамтран зохион байгуулж байна.

 

Өнгөрсөн жилүүдэд “CEO COLLEGE” сургалтанд Үндэсний шилдэг үйлдвэр АПУ ХК, Багануур ХК, Сүү ХК, М-Си-Эс Дистрибьюшн, Нью Прогресс Групп, Монгол тамхи Со ХХК, Өгөөж ХК, үүрэн холбооны үндэсний оператор Жи Мобайл Корпораци, Дэлхийн Зөн ОУБ, Витафит ХХК, Монос групп зэрэг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй байгууллагын захирал, ерөнхий менежерүүд хамрагдсан юм.

 

Тэгвэл "СЕО College-2013” захирлуудын сургалт 2013 оны анхны элсэлтээ авч эхэллээ. Сургалт 2013.01.18-нд эхлэнэ. Үргэлжлүүлэн удирдахын тулд үргэлжлүүлэн суралцаарай. Бүртгүүлэх болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 7010-1839, 7011-1839 утсаар холбогдоно уу.

 

 

 

 

Сургалтанд хамрагдсанаар танай компанид ямар ахиц гарах вэ?

 

  • ·  Өөрийн компанид тохирох өрсөлдөөний стратегиудыг ойлгож, хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийг эзэмшинэ.
  • ·  Компанийн эрүүл, “сайн” засаглал гэж юу болохыг ойлгож, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудыг мэдэж авна.
  • ·  Хүний нөөцийн талаарх шийдвэрүүдийг амжилттай гаргах арга ухааныг олж авна.
  • ·  Борлуулалтын менежментийн цогц мэдлэг, ойлголт олж авч, борлуулалтын проактив хандлагыг байгууллагадаа төлөвшүүлнэ.
  • ·  Компанийнхаа үйл ажиллагааны онцлог, түүнд тохирох хамгийн оновчтой бизнесийн процесс юу болохыг мэдэж авах, бизнесийн процессоо дахин зохион байгуулах мэдлэгтэй болно.
  • ·  Цахим бизнес хийх арга, стратегийн мэдээллийн системийн талаар цогц ойлголт олж авсанаар компанидаа давуу тал бий болгоно
  • ·  Орчин үед бизнес эрхлэх шинэ арга хэлбэрүүд болох дилер, дистрибьютер, франчайзер хийх мэдлэгтэй болно.  
  •  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)