Иерусалим хот цагаан өнгөөр бүрхэгдлээ
- 2013-01-11
- Дэлхий
- 0
Сүүлийн 20 жилд тохиогоогүй их цасан шуурга Иерусалимд болж, ариун хотыг цагаан өнгөөр нилэнхүүд нь хучсан байна.
Сүүлийн 20 жилд тохиогоогүй их цасан шуурга Иерусалимд болж, ариун хотыг цагаан өнгөөр нилэнхүүд нь хучсан байна. Өчигдөр буюу пүрэв гарагт 15 см-ын зузаантай их цас орсон бөгөөд ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын үнэт дурсгалт газраар нэрийдсэн тус хотод 1992 оноос хойш ингэж ихээр ороогүй байсан аж. Үргэлжлэн орсон их цасны улмаас зам, нийтийн тээвэр хаагдаад байгаа хэдий ч гамшгийн хэмжээнд хараахан хүрээгүй байгаа гэнэ.
Харин оршин суугчдад байгалийн уг үзэгдэл ихэд сонин санагдаж байгаа бөгөөд хотын цэцэрлэгт хүрээлэнд олноороо ирж, цан, чаргаар гулган, цасан өвгөн хийж, хөгжилдөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

О.УДВАЛ

Сэтгэгдэл (0)