Бидний зайлшгүй хэрэгцээт оо сойзны түүхээс
- 2013-01-13
- Дэлхий
- 0
Соёлт хүн төрөлхтөн шүдний сойзыг хүний амьдралд зайлшгүй шаардлагатай
бүтээлийн жагсаалтад оруулдаг. Орчин үеийн олон загвар төрлийн шүдний
сойз модон савхнаас үүсэлтэй.

Тэр үеэс шүдний сойз европчуудын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн аж. Эмч мэргэжилтнүүд шүдний сойзоо жилд дор хаяж 3-4 удаа шинэчлэхийг зөвлөдөг. Одоогоор шүдний 3000 гаруй загварын сойзноос бид сонголтоо хийдэг байна. Гэхдээ шүдний оо нь хүний амьдралд ус агаар мэт хэрэглээ болсон энэ цаг үед оогүй бол шүд цэвэрлэх аргагүй мэт санагдах болжээ. Тиймээс бид шүдний оогүйгээр хэмнэлттэй амьдарч болох талаар толгой гашилгадаггүй биз.
Тэгвэл Японы эрдэмтэд оогүйгээр шүд цэвэрлэдэг сойз бүтээж хэрэглээнд гаргаад байна. Уг сойзны ожиллагаа тун энгийн. Шүд сойздох хэсгийн эсрэг талд зэс болон магнийн жижиг тууз шигтгэн суулгасан байна. Сойз ус эсвэл шүлстэй үйлчлэлд ороход тэнд цахилгаан цэнэг үүснэ гэсэн үг. Сөрөг ионууд кальцийн эерэг ионуудтай харилцон үйлчлэлд орж улмаар шүдний хортонг арилгадог байна. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, биед гаж нөлөөгүйгээрээ уг сойз хоёр талын ач холбогдолтой.
П.ЭНХБААТАР

Сэтгэгдэл (0)