13 настай хүү машинаар европыг туулжээ
- 2013-01-13
- Дэлхий
- 0
Италын 13 настай хүү аавынхаа "Мерседес" машиныг унаад италиас Польш орохоор явжээ

Италын 13 настай хүү аавынхаа "Мерседес" машиныг унаад италиас Польш орохоор явжээ. Учир нь түүний төрсөн эцэг, эх болон эгч нь Польшид амьдардаг юм байна. Хүү 24 цагийн турш нэг ч зогсолгүйгээр машин барьж яваад Германы замын цагдаа дээр саатуулагдсан байна. Хүү цагдаад бүх учраа хэлсэн бөгөөд Педороба хэмээх жижиг хотоос явж байгаагаа хэлжээ. Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар хүүд ямар нэг ял шийтгэл өгөөгүй бөгөөд Итали дэх гэр лүү нь буцааж байгаа гэнэ. 13 настай хүү ямар нэг саадгүйгээр 2 улсын хил дамжиж Герман хүртэл явж чадсанд дэлхий даяар гайхширж байна
Б.БАТ

Сэтгэгдэл (0)