Кобе Брайнт эргэн нийлэлт
- 2013-01-13
- Дэлхий
- 0
Алдарт сагсан бөмбөгч Кобе Брайнт эхнэрээсээ салсан гэдгээ зарласан нь өнгөрсөн оны хамгийн том салалтын мэдээ байлаа.

Алдарт сагсан бөмбөгч Кобе Брайнт эхнэрээсээ салсан гэдгээ зарласан нь өнгөрсөн оны хамгийн том салалтын мэдээ байлаа. Гэхдээ тэд эргэн нийлсэн тухайгаа зарласан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал болж байна.

Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор салснаа зарласан. Тэдний салалт Кобигийн үнэнч биш байдалтай холбоотой байсан билээ. Гэхдээ түүний эхнэр Ваннеса тэвчээр зааж, нөхрөө уучилжээ. Коби өөрийн твиттер хуудсанд “Бид эргэн нийлсэн. Бид ирээдүйгээ хамтдаа төлөвлөж байгаа” хэмээн бичиж өөрсдийн зургаа нийтэлсэн нь сагсан бөмбөг сонирхогчдыг баярлуулсан гэхэд хилсдэхгүй.

Ямартай ч 10 настай Наталья, 6 настай Жианна нар өнчрөлгүй элэг бүтэн үлдэж, 12 жилийн настай гэрлэлт цааш үргэлжлэхээр болсон. Түүний эхнэр Ванесса өөрөөс нь 4 дүү бөгөөд тэд ахлах сургууль байхаасаа л хамтдаа байгаа.

Тэд анх танилцах үед Ванесса клипний зураг авалтанд бүжигчин хийж байсан бол Коби одоо хүртэл гаргаж чадаагүй өөрийн цомгийн ажлаараа явж байжээ.Тэд 2001 онд гэрлэж, 2003 болон 2006 онд охидуудаа өлгийдэн авч байсан юм.
Б.БАТ

Сэтгэгдэл (1)
(108.40.45.147)
Cool!