Бээжингийн агаарын бохирдол дээд цэгтээ хүрч аюулын харанга дэлдлээ

Хятадын Бээжин хотын тулгамдсан асуудлын нэг агаарын бохирдол энэ амралтын өдрүүдээр онц ноцтой түвшинд гурав дахь удаагаа хүрч, улмаар аюулын харанга дэлдэхүйц хэмжээнд хүрээд байгаа тухай улсын төв мэдээллийн агентлаг Синхуа мэдээллээ.
Хятадын Бээжин хотын тулгамдсан асуудлын нэг агаарын бохирдол энэ амралтын өдрүүдээр онц ноцтой түвшинд гурав дахь удаагаа хүрч, улмаар аюулын харанга дэлдэхүйц хэмжээнд хүрээд байгаа тухай улсын төв мэдээллийн агентлаг Синхуа мэдээллээ.
Агентлагийн мэдээлж байгаагаар, Бээжин хотын агаарын бохирдлын хэмжээ хэт нягтаршсаны улмаас үзэгдэх орчин хангалтгүй болж, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсээр байсан бөгөөд бохирдлоос ангижрах гарц төдийлөн олдохгүй, агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа ажил үр дүнгээ өгөхгүй байсан тул ийнхүү дээд цэгтээ тулсан аж. Бямба гарагт хийсэн хэмжилтээр, агаарын бохирдлын хэмжээ хамгийн дээд буюу 6 дугаар түвшинг давсан үзүүлэлттэй гарчээ.
Хотын удирдлагуудын зүгээс агаарын бохирдлын хэмжээ буурахгүй хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тул гадна талбайд ажил үйлчилгээ эрхэлдэг компани, аж  ахуй нэгжүүдийг үйл ажиллагаагаа түр зогсоож,  цэцэрлэг, сургуулиудыг хичээллэхгүй байхыг мэдэгдэж, үүнд үүнд хяналт тавихыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна. Мөн бага насны хүүхэд, настай хүмүүсийг гэрээс гадагш гарахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн, агаарын бохирдлоос үүдэн осол аваар гарах магадлалтай байгаа тул Хятадын дотоодын болон улс хоорондын зарим нислэгүүдийг цуцалж,  төмөр зам, авто тээврийн бусад үйлчилгээг түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргасан байна.
 
О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • sengee (202.131.248.58)

    2013-02-28

    Ханын агаар сэлгэгч AEROLIFE, AEROVITAL нь агаарыг гаднаас өрөөнд оруулахдаа халааж, бүх тоосонцор, утааг шүүж цонх онгойлгох шаардлагагүй болгоно. Хэрэглэсэн бохир агаарыг гадагшлуулахын зэрэгцээ өрөөний чийглэгийг мөн зохицуулдаг. Цахилгаан маш бага зарцуулж дуу чимээгүй ажиллана. Бохир агаартай, дуу чимээ ихтэй орчин дахь төрөл бүрийн орон сууцтай хүмүүст (ялангуяа дархлаа муутай, аллергитай болон хүүхэд, хөгшдөд) зайлшгүй шаардлагатай. Утас: 9963-2189 / SIEGEINA AUBI www.siegeina-aubi.com АЛБАН ЁСНЫ ТҮНШ HAPPY BUILDING /

  • Тулга (103.11.192.46)

    2013-01-14

    Агаарын бохирдлоороо ч УБ ч Бээжинтэй ач тач л өрсөлдөж байгаа даа