2013 онд хоёр тод сүүлт од энгийн нүдээр харагдана
- 2013-01-14
- Дэлхий
- 0
“Pan-STARRS”, "ISON" хэмээх нэртэй хоёр сүүлт од энэ жил энгийн нүдээр
тодоос тод үзэгдэх төлөвтэй байгаа тухай дэлхийн одон орон судлалын
хүрээлэнгээс мэдэгдлээ.

“Pan-STARRS" одыг судлаачид хоёр жилийн өмнө олж илрүүлсэн бөгөөд одоо дэлхийгээс ангараг гарагийн адил зайнд оршиж, нарыг тойрон эргэж байгаа аж. Энэхүү од нь гурав, дөрөвдүгээр сарын хооронд нартай их ойртож ирэх бөгөөд нарийвчилсан тооцооллоор, барууны орнуудад гуравдугаар сарын 10-ны өдөр тэнгэрт ямар нэгэн хэрэгсэл, төхөөрөмж ашиглахгүйгээр тодоос тод харагдах төлөвтэй байгаа гэнэ. Мэдээж хэрэг, телескоп, дуран ашиглан харвал илүү сайн харагдах юм.
Харин ISON сүүлт одыг өнгөрөгч есдүгээр сард илрүүлсэн бөгөөд ирэх жилийн арван нэгээс арван хоёрдугаар сарын хооронд харагдах төлөвтэй байгаа аж. ISON нь Pan STARRS –ыг бодвол илүү тод харагдах төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн зүүн хэсгийн орнуудын тэнгэрт арван хоёрдугаар сард үүр цайх үеэр харагдах гэнэ.
Одон орон судлалын хүрээлэнгийн зүгээс 2013 оныг сүүлт одны жил хэмээн онцлон нэрийдээд байгаа бөгөөд нэг жилийн дотор ямар нэгэн телескопгүйгээр хоёрын хоёр сүүлт од харах завшаан ховорхон тохиох учир аль болох олон хүн үүнийг энгийн нүдээр хараасай хэмээн хүсч байгаа юм байна.

О.УДВАЛ

Сэтгэгдэл (0)