Гүнж Кэйтийн анхны хөргийг харгис аястай дүрсэлсэн гэв
- 2013-01-14
- Дэлхий
- 0
Хунтайж Уиллиамсын гэргий, гүнж Кэйт
Миддлетоны анхны хөрөг зургийг зураач Паул Эмсли зурж, Лондон хотноо
орших Үндэсний Хөрөг Зургийн Галлерейн үзэсгэлэнгийн танхимнаа ёслол
төгөлдөр байршуулсан байна.

Зураач эр үзэсгэлэнт гүнжийн сайхан төрхийг харуулах гэж ихэд хичээн зурсан боловч сэтгэлд нь зуун хувь хүрээгүй хэмээж байсан хэдий ч, эрхэм дээдсүүд урлагийн ховор нандин бүтээл таалагдаж байгаагаа илэрхийлж, уран бүтээлд нь амжилт хүссэн байна. Харин уран зураг шүүмжлэгчид гүнжийг харгис харцтайгаар дүрсэлсэн байгаа төдийгүй байгаль эхээс заяасан гэлтэй сайхан гоо үзэмжийг нь дутуу дулимаг гаргасан байна хэмээн шүүмжилсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.
О.УДВАЛ

Сэтгэгдэл (2)
(202.179.20.211)
hahahaha
(202.179.20.211)
uhsen hun shig zurtsiin bishuu hahah