Бритни жилд 100 мянгыг олно
- 2013-01-14
- Дэлхий
- 0
“X Factor” тэмцээний шүүгчээс халагдаж, нөхөр Жесон Травикээс салаад байгаа дуучин Бритни Лас Вегаст амьдарснаар жилд 100 мянгыг олох боломжтой болжээ.

“X Factor” тэмцээний шүүгчээс халагдаж, нөхөр Жесон Травикээс салаад байгаа дуучин Бритни Лас Вегаст амьдарснаар жилд 100 мянгыг олох боломжтой болжээ. Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр маш ашигтай гэрээ байгуулаад байгаа гэнэ.

“Caesar” группын нэгэн төсөлд хамтран ажиллах бөгөөд Селин Дионы хийдэг шоутай ижил төстэй шоу зохион байгуулах гэнэ. Түүний гэрээ хараахан байгуулагдаж дуусаагүй байгаа ч бараг л дуусан гэж хэлж болох тухай ойрын эх сурвалж мэдэгдсэн байна. Тэгэхээр тун удахгүй дуучин маань долоо хоног бүр шоуны тайзан дээр гарч, Лас Вегасын зочид буудал, клубуудээр хэсүүчлэх нь. Хэрэв гэрээ эхэлбэл түүний орлого нэлээд өсөх нь дамжиггүй. Тэрбээр хэдийнэ хамгийн өндөр орлоготой эмэгтэйчүүдийн жагсаалтанд багтдаг.
Б.БАТ

Сэтгэгдэл (0)