Жигүүр Гранд хоёр хүнийг хөл дээр нь босголоо

“Жигүүр Гранд” группийн дэргэдэх “Гранд Мед” эмнэлэг БНСУ-ын “Бумин” эмнэлэгтэй хамтран ажиллах болсон төслийг хэвлэл мэдээллээр дамжуулан танилцуулж байсан билээ. Уг хамтын ажиллагааны эхлэлд  тус эмнэлгийн ерөнхий захирал Ли Сэн Чоль нь Монголын мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран сургалт семинарыг амжилттай  зохион байгуулсан юм. Энэ үеэр нуруу нугасны өвчтэй 100 гаруй хүнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийгээд буцсан.
“Жигүүр Гранд” группийн дэргэдэх “Гранд Мед” эмнэлэг БНСУ-ын “Бумин” эмнэлэгтэй хамтран ажиллах болсон төслийг хэвлэл мэдээллээр дамжуулан танилцуулж байсан билээ. Уг хамтын ажиллагааны эхлэлд  тус эмнэлгийн ерөнхий захирал Ли Сэн Чоль нь Монголын мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран сургалт семинарыг амжилттай  зохион байгуулсан юм. Энэ үеэр нуруу нугасны өвчтэй 100 гаруй хүнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийгээд буцсан.
Доктор Ли Сэн Чоль нь нуруу нугасны мэдрэлийн мэс засалч бөгөөд энэ чиглэлээр улсдаа нэгд, олон улсад хоёрт эрэмбэлэгддэг юм байна. Тэрбээр БНСУ-н Ерөнхийлөгч асан Ну Мү Хёны нуруунд дискний хагалгаа хийж байсан чадварлаг эмч ажээ. Мөн АНУ, Япон, Солонгос, Франц зэрэг оронд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болон чуулганд илтгэл тавьж байжээ. Үүнээс гадна сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллэг нийтлүүлж, мэдрэлийн мэс заслын чиглэлээр лекц уншжээ. Доктор Ли Сэн Чоль нь мэдрэлийн мэс заслын үзүүлэх хагалгааг 36 удаа хийсэн гэнэ. Энэ чиглэлээр ажиллах хугацаандаа мэдрэлийн мэс заслын 20 орчим оношоор нийт 8498 хагалгаа хийсэнтуршлагатай аж.
     Жигүүр Гранд группын ерөнхийлөгч Д.Баттөр болон Доктор Ли Сэн Чоль нарын хамтран ажиллах төслийн хүрээнд зохион байгуулаагдсан үзлэг “Гранд Мед” эмнэлэг дээр хоёр өдөр болсон гэж дээр дурдсан билээ. Үзлэгт нуруу нугасны онош нь тогтоогдохгүй байгаа хүнд өвчтөй 100 гаруй хүн хамрагдсан бөгөөд тэднээс хоёрыг нь сонгож, Солонгос улс дахь “Бумин” эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлэхээр болсон байна. 
С. Мөнхцэцэг, С.Нарантуяа нар 15 жил гаруй өвчиндөө шаналж, мэдээгүй байсан гэнэ. Тэдний өвчин монголд эмчлэгдэх боломжгүй учраас ийн олон жил тарчилжээ. Тэд хөдөлмөрийн чадвар эрхлэх боломжгүйн зэрэгцээ амьдрал ахуй нь тааруу, өвчлөлийн түүх зэргийг харгалзан үзэж, судлан нийт үзлэгт хамрагдсан хүмүүсээс сонгосон юм байна. С. Мөнхцэцэг, С.Нарантуяа нарыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд БНСУ-ын Бумин эмнэлэгт хагалгаанд орж, арав хоногийн дараа цоо эрүүл болон эх орондоо буцан иржээ. Урьд нь хоёр хөл нь мэдээгүй байсан тэд онгоцноос алхсаар гарч ирэн ар гэрийнхэн, танил нөхөдөө баярлуулан алмайруулсан байна. Тэдний хагалгаа, эмчилгээ, шинжилгээ, оношилгооны болон хамт явсан  асран хамгаалагчдын гээд бүхий л зардлыг Жигүүр Гранд Групп, БНСУ-н Бумин эмнэлэг, БНСУ-н UNICOMPASS компаниуд бүрэн хариуцжээ. 
“Жигүүр Гранд” Групп нь цаашид БНСУ-н UNICOMPASS компанитай хамтран сайн үйлсийн олон ажил хийхээр төлөвлөж байгаа ажээ. С. Мөнхцэцэг, С.Нарантуяа нарын хувьд эрүүл саруул болгож өгсөн ачтангуудад чин сэтгэлээсээ талархаж байна лээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • jijee (124.158.74.2)

    2013-01-14

    barlaj baina ymar saihan umaa