ОХУ-ын зөн билгийн тулааны ялагч
- 2013-01-15
- Дэлхий
- 0
ДМИТРИЙ ВОЛХОВ – СҮНСTЭЙ ЯРИЛЦАГЧ
ДМИТРИЙ ВОЛХОВ – СҮНСTЭЙ ЯРИЛЦАГЧ
Хорин тавхан насандаа алдар цуутны оргилд хүрч өөрийгөө олонд таниулсан хүн бол Зөн билгийн ээлжит тулааны ялагч Дмитрий Волхов. Тэрээр 1988 оны 10 дугаар сарын 27ний өдөр Москвагийн ойролцоох Жуковский тосгонд мэндэлжээ. Тосгон эх орны дайны дараа хотын зэрэглэлд шилжсэн гэгддэгагаад түүний авъяас зөн билгийг бага насандаа илэрсэн гэж өөрөө ч хэлсэн байдаг.
Тэрээр нууцын мэдлэгийг эзэмшиж эртний Славъяаны бурхадад үйлчилдэг бөгөөд үүний хариуд эртний домогт гардаг “Велес” хэмээх нэрийг олны дунд “хүртсэн” нь эртний Оросын үг хэллэгээр бурхан, яруу найраг, зөгнөлийн ивээгч хэмээн олонд нэрлэгдэх болжээ.
Димка бясалгал эзотерикээр амьдарч үхэгдэгсдийн ертөнцтэй харьцаж ид шид, ритуал анагаагч эрдэмд суралцдаг. Тэрээр сорилтын үеэр гар, гэрэл мэдрэмж, итгэл, орчны сүнснүүдийн тусламжтайгаар төрөл бүрийн түвшинд холбоо тогтоож байсан аж. Сүнснүүдтэй холбогдоход түүнд ердөө л гурван зэвсэг хэрэг болдог. Үүнд нь утаа гаргагч ургамал буюу иштэй арц, хутга, лаа. Тэрээр өөрийн хүчинд итгэдэг тул юу хийж чадах аа харуулах гэж Зөн билгийн тулаанд оролцсон. Тэгээд ч ялагч болон тодорсон.
Хүүхэд байхын нээгдсэн гэгддэг түүний авъяасыг эцэг эх нь Димка багадаа маш их ярьж зүүдэлдэг хүүхэд байсан. Хүмүүс зүүдэндээ ярьж босож явахыг өвчин гэж ойлгодог. Тэгвэл тийм биш. Манай димка одоо ч зүүдэндээ сүнстэй ярилцдаг байх. Өглөө босч ирээд ванны өрөөнд ороод лаа асаагаад тольтой зүүдээ яриад зогсчихдог хэмээн нэгэнтээ өгүүлсэн. Энэ чанраа улам хөгжүүлэх гэж Дмитрий алихимийн, эзотерикийн ухаанд зургаан жил суралцаж дадлага хийжээ. Алдар нэрд хүрэхэд нь түүнд зөвлөгч байгаагүй. Тусгайлсан аргаар л өөрөө сүнснүүдтэй харьцаж сурсан гэж тэрээр өгүүлдэг. Түүний хамгийн их хэлэх дуртай үг нь: “ Спорт бидний амьдралд хэрэгтэй гэхдээ хүчтэй зоригтой хүн болон хүмүүжихэд бус өөрсдийн хайртай үр садаа тэвчээр хатуужилтай болгон шударга бус тавилангийн цохилтыг ухаантай хүлээцтэйгээр даван гарах ёстой”.
Дуртай ном нь Достоевскийн “Гэмт хэрэг ба гэсгээл”, хөгжмийн төрөл нь “Электроник боди мюзик”, “Дарк электро”, ажээ.


Хорин тавхан насандаа алдар цуутны оргилд хүрч өөрийгөө олонд таниулсан хүн бол Зөн билгийн ээлжит тулааны ялагч Дмитрий Волхов. Тэрээр 1988 оны 10 дугаар сарын 27ний өдөр Москвагийн ойролцоох Жуковский тосгонд мэндэлжээ. Тосгон эх орны дайны дараа хотын зэрэглэлд шилжсэн гэгддэгагаад түүний авъяас зөн билгийг бага насандаа илэрсэн гэж өөрөө ч хэлсэн байдаг.
Тэрээр нууцын мэдлэгийг эзэмшиж эртний Славъяаны бурхадад үйлчилдэг бөгөөд үүний хариуд эртний домогт гардаг “Велес” хэмээх нэрийг олны дунд “хүртсэн” нь эртний Оросын үг хэллэгээр бурхан, яруу найраг, зөгнөлийн ивээгч хэмээн олонд нэрлэгдэх болжээ.

Хүүхэд байхын нээгдсэн гэгддэг түүний авъяасыг эцэг эх нь Димка багадаа маш их ярьж зүүдэлдэг хүүхэд байсан. Хүмүүс зүүдэндээ ярьж босож явахыг өвчин гэж ойлгодог. Тэгвэл тийм биш. Манай димка одоо ч зүүдэндээ сүнстэй ярилцдаг байх. Өглөө босч ирээд ванны өрөөнд ороод лаа асаагаад тольтой зүүдээ яриад зогсчихдог хэмээн нэгэнтээ өгүүлсэн. Энэ чанраа улам хөгжүүлэх гэж Дмитрий алихимийн, эзотерикийн ухаанд зургаан жил суралцаж дадлага хийжээ. Алдар нэрд хүрэхэд нь түүнд зөвлөгч байгаагүй. Тусгайлсан аргаар л өөрөө сүнснүүдтэй харьцаж сурсан гэж тэрээр өгүүлдэг. Түүний хамгийн их хэлэх дуртай үг нь: “ Спорт бидний амьдралд хэрэгтэй гэхдээ хүчтэй зоригтой хүн болон хүмүүжихэд бус өөрсдийн хайртай үр садаа тэвчээр хатуужилтай болгон шударга бус тавилангийн цохилтыг ухаантай хүлээцтэйгээр даван гарах ёстой”.
Дуртай ном нь Достоевскийн “Гэмт хэрэг ба гэсгээл”, хөгжмийн төрөл нь “Электроник боди мюзик”, “Дарк электро”, ажээ.

Бэлтгэсэн Д.БАТСҮХ

Сэтгэгдэл (2)
ma (180.149.78.20)
yoooooooooo unen tas
(203.91.117.4)
minii demjij bsan zaluu yalsand bayr hurgey mundag shuu