Цасаар байлдагчид рекорд тогтоолоо
- 2013-01-15
- Дэлхий
- 0
Сеатл хотын иргэд Гиннесийн дээд амжилт тогтооло

Сеатл хотын иргэд Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Хотынхоо төв талбайд 5834 хүн цугларч цасаар байлдсанаар тэд Гиннесийн амжилтын эзэд болж чадлаа.

Тус үйл ажиллагаанд зориулж тусгай ачааны тэргээр 2 өдрийн турш цас ачиж төв талбайдаа буулгасан гэнэ. Энэхүү цасан өдөрлөгийн үеэр нийт 5834 хүн цасаар байдлсан хэмээн Гиннесийн ажиглагч мэдэгдсэн. Уг нь онлайнаар уг үйл ажиллагаанд оролцож, Гиннесийн амжилтын эзэн болох 6000 тасалбар зарагдсан юм байна.

Мөн энэхүү үйл ажиллагаанд цас зөөх, тасалбар борлуулах гээд 50 мянган доллар зарлагадсан гэнэ. Яг энэ төрлөөр өмнөх дээд амжилтыг Өмнөд Солонгосын 5800 иргэн 2010 онд тогтоож байсан аж.
Б.БАТ

Сэтгэгдэл (0)