Билл Расель: Майкл, Леброн хоёрыг харьцуулах шаардлагагүй
- 2013-01-15
- Спорт
- 0
NBA-гийн домогт тоглогч, 11 удаагийн аварга Билл Расельтай
“Champions” сэтгүүлийн сурвалжлагч их спортынх нь тухай хөөрөлджээ.
Тэрбээр удахгүй болох NBA-гийн “Бүх одод”-ын тоглолтын рүүки /шинэ
шилдэг тоглогч/ тоглогчдын багийг дасгалжуулж магадгүй байгаа юм. Ингээд
уншигч Танд NBA-гийн бүх цаг үеийн шилдэг тоглогч Билл Раселийн
ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
NBA-гийн домогт тоглогч, 11 удаагийн аварга Билл Расельтай “Champions” сэтгүүлийн сурвалжлагч их спортынх нь тухай хөөрөлджээ. Тэрбээр удахгүй болох NBA-гийн “Бүх одод”-ын тоглолтын рүүки /шинэ шилдэг тоглогч/ тоглогчдын багийг дасгалжуулж магадгүй байгаа юм. Ингээд уншигч Танд NBA-гийн бүх цаг үеийн шилдэг тоглогч Билл Раселийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
-Тантай ярилцана гэдэг нэр төрийн хэрэг. Ярилцлагаа тун энгийн асуултаар эхэлье. Та энэ зуныг хаана өнгөрүүлэв ?
-Баярлалаа. Сэтгүүлч та нар хэтрүүлж магтахдаа гарамгай улсууд шүү /инээв/. Энэ зун дорвитой ажил хийсэнгүй. Амралтын байдалтай өнгөрүүллээ. Эрүүл мэнддээ багагүй анхаарал хандуулж, зүрхнийхээ хавхлагыг солиулсан. Ер нь энэ биеийг гамгүй хэрэглэсэн байна шүү /инээв/. Залуу байхад ч мэдэрдэггүй байж. Нас дээр гараад ирэхийн цагт өөрийн эрхгүй өвчин гэдэг чинь хүнийг дарж авдаг шиг байна. Одоо ч бүх зүйл хөгжөөд сайхан болж дээ. Миний зүрхний хавхлагыг солих гэж ердөө хоёр цаг л болсон. Яг хагалгаанд орох болоход урд нь айж байгаагүйгээрээ айсан шүү. Харин хоёр цагийн дараа “Иймхэн юмнаас айдаг хүн гэдэг өчүүхэн амьтан юм” гэж бодож байх вэ /инээв/. Миний хийж чадах ажил удаан алхах, гольф тоглох хоёр л болоод байна даа.
-“Лондон-2012”-т оролцсон “Мөрөөдлийн баг”-ийн тухай юу хэлэх вэ?
-Энэ удаагийн “Мөрөөдлийн баг” бол жинхэнэ “Мөрөөдлийн баг” байсан. Нэг ч муу тоглогч байгаагүй. Байрлал бүртээ сайн тоглогч сонгогдсон байсан. Одоо энэ багаараа дэлхийн аваргад оролцох байх. Эдгээр тоглогчид хэдий хугацаанд удаан тоглоно төдий чинээ бие биеэ мэдэрнэ. Багийн спортод бие биеэ мэдрэх нь хамгийн чухал байдаг юм. Түүнээс биш нэг нь тоглоод бусад нь дагаад гүйгээд байвал хожиж чадахгүй.
-Энэ удаагийн “Мөрөөдлийн баг”-ийг 1992 оны багтай их харьцуулж ярих юм. Ингэж ярих шаардлага байна уу?
-Бид өнгөрснийг буцааж чадахгүй. Тэр ч байтугай үхэгсдийг босгож чадахгүй биз дээ. Үүнтэй л адил зүйл яриад байгаа юм. Өнгөрснөө үгүйсгэнэ гэдэг ирээдүйгээ үгүйсгэж байна гэсэн үг. Тэд байгаагүй бол бид байхгүй. Бид байхгүй бол ирээдүй байхгүй гэсэн амьдралын зарчим надад бий. Энэ үгийн утгыг өнөөдрийн залуус ойлгохгүй байна. Өөрийн амьдарч буй цаг үедээ гайхамшгийг бүтээж чадаж байвал энэ бахархал. Харин цаг хугацаа хэдийнэ нисч одсоны дараа гайхамшиг биш байсан гэж ярих нь утгагүй. Миний амьдралын багагүй хугацаа энэ спорттой хамааралтай байж өнгөрсөн. Энэ туршлагаасаа хэлэхэд 1992 оны баг, 2012 оны баг хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй.
-Америкийн бүх цаг үеийн шилдэг “Мөрөөдлийн баг”-ийн тухай ярихаар 1960 оны багийг ярьдаг. 1956 оны багийн тухай яагаад ярьдаггүй юм бол. Таныг тоглож байсан болохоор сонирхоод асууж байна л даа?
-Тухайн үед сагсан бөмбөг өнөөдөртэй адил байгаагүй. Бид ямар ч улсын багтай таарсан илт давуу хожихыг л хичээн тоглож байсан юм. Үүний үр дүнд тоглолт бүртээ 53-55 онооны зөрүү гарган хожиж байлаа. Тухайн цаг үеэс хойш сагсан бөмбөг эрс өөрчлөгдсөн. Товчоор хэлбэл, хөгжиж эхэлсэн. Энэ хөгжлийн эхлэлийг бид тавьсан гээд хэлчихвэл бруудахгүй. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт шилдэг дасгалжуулагчдаа илгээж сагсан бөмбөгийг хөгжүүлж эхэлсэн. Өнөөдөр Итали, Испани, Өмнөд Америкийн шилдэг тоглогчид NBA-д тоглох болсон нь үүнтэй салшгүй холбоотой. Бидний үед сагсан бөмбөгийг америкчуудын тоглоом гэдэг байсан бол өнөөдөр дэлхий нийтийн тоглоом болсон байна шүү дээ. Дэлхий нийтэд сагсан бөмбөг жигд хөгжихөд 1956 оны олимпод оролцсон Америкийн баг тамирчид ихээхэн нөлөө үзүүлсэн.
-Таны төрөлх баг “Бостон Селтикс” Рей Алленийг явуулахад спортын шинжээчид буруу алхам хийлээ гэж байсан. Оронд нь Жейсон Терри, Кортни Ли нарыг авчирсан. Энэ зөв шийдвэр үү?
-Зөв бурууг дүгнэж хэлэхэд эрт байна. Солилцоо наймааны “ид шид” плэй-офф эхлэхэд л мэдэгдэнэ шүү дээ. Сагсан бөмбөгт нэг онол байдаг юм. Ялангуяа дасгалжуулагчид энэ онол шууд хамааралтай. “Сайн баг бүрдүүлэхэд сайн тоглогч авах шаардлагагүй” гэж. Хэчнээн сайн тоглогч авлаа гээд багийн тоглолт сайжрахгүй бол ямар ч нэмэргүй. Харин сонгож авсан тамирчны чинь тоглолт танай багийн тоглолтод хэрхэн нийцэж байна вэ гэдэг нь чухал. Одоо бол туршлагатай тоглогчид NBA-д үнэд орж байна. Энэ юуг илтгэж байна вэ гэхээр үе солигдож байгааг илтгэж байгаа юм. Рей Аллений хувьд “Бостон”-д хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. Үүнийг ч тэрбээр сайн нотлон харуулж чадсан гэж бодож байна. Жейсон Терри ч мөн хэрэгтэй. Гэхдээ энэ жил “Бостон” биш “Майами” аварга авахад гайхах зүйлгүй. Тэд жинхэнэ баг бүрдүүлж чадсан. Хамгийн хэрэгтэй байсан тоглогчоо эгнээндээ нэгтгэсэн нь багийг улам хүчирхэг болголоо.
-Рей Аллений шийдвэр зөв байсан гэдэгт эргэлзэхгүй байх шиг?
-Тухайн тамирчны хувьд бол зөв шийдвэр байсан. Харин багийн удирдлага, тоглогчдод үнэндээ ашиггүй шийдвэр юм. Яг үнэнийг хэлэхэд “Бостон” мэргэн буучаа зүгээр нэг хэрүүлч нөхрөөр л худалдчихсан шүү дээ.
-Та Леброн Жеймсийг хэт их магтдаг хүний нэг. Энэ жил түүнээс их зүйл хүлээж байна уу?
-Түүнд авьяас байгаа учраас би магтаад байгаа юм. Харин хэзээ ч амжилт гаргадаггүй, цээжээ дэлдсэн сагсан бөмбөг сонирхогчийг магтахгүй. Леброн өөрт байгаа бүхнээ дайчилж тоглодог болохоор ялалт үргэлж түүнийх байдаг. Бидний үед ч мөн ялгаагүй ийм л байсан. Тэрбээр жил ирэх тусам сайжирч байна. Багийнхантайгаа тун сайн ойлголцож чадаж байгаа нь анзаарагддаг. Энэ жил аварга авчих байх гэж найдаж байгаа.
-Мэдээж түүнийг Майкл Жордантай маш их харьцуулдаг. Та үүнийг эсэргүүцээд байдгийн шалтгаан юунд байна?
-Би дээр хэлсэн. Амьдарч буй цаг үедээ л хүн гайхамшгийг бүтээх ёстой. Майкл ч тэр, Леброн ч тэр амьдарч байгаа цаг үедээ л гайхамшгийг бүтээж байна. Майклийн ид үедээ тоглож байсныг Леброны өнөөдөртэй харьцуулж байгаа нь даруухан хэлэхэд мунхаглал. Би хэнийг ч хэнтэй ч харьцуулж ярих дургүй. -“Бүх одод”-ын тоглолт ойртож байна. Та рүүки тамирчдын багийг дасгалжуулж магадгүй болоод байгаа. Ямар төлөвлөгөөтэй тоглоно гэж бодож байна? -Хэрэв надад тийм аз завшаан олдвол тухайн үедээ бүх шийдвэрээ гаргах байх. Өнөөдөр ийм төлөвлөгөөтэй тоглоно гээд хэлчихвэл эсрэг багийн дасгалжуулагч мэдчихнэ шүү дээ /инээв/.
-“Оклахома”-гийн залууст их итгэл хүлээлгэж байгаа. Тэд аваргын төлөө хүчтэй өрсөлдөх болов уу?
-Өнөөдрийн “Оклахома” бол жинхэнэ баг. Тэдэнд өөр ямар ч тоглогч хэрэггүй. Харин жаахан туршлагатай, плэй-оффод тоглоод сурчихсан тамирчин үгүйлэгдээд байгааг нуухгүй. Улирлын тэмцээнд хэнийг ч дагуулахгүй сайн тоглочихоод плэйоффод гараад ирэхээрээ тоглолт нь уначихдаг байдлыг бид хоёр жил харлаа шүү дээ. Энэ юуг илтгэж байна вэ гэхээр туршлага дутаад байгааг хэлээд байгаа юм. Гэхдээ тэдний тоглолт улирлаас улиралд, тоглолтоос тоглолтод чанаржиж байгааг хүн бүхэн мэдэж байгаа.
-Тантай ярилцана гэдэг нэр төрийн хэрэг. Ярилцлагаа тун энгийн асуултаар эхэлье. Та энэ зуныг хаана өнгөрүүлэв ? -Баярлалаа. Сэтгүүлч та нар хэтрүүлж магтахдаа гарамгай улсууд шүү /инээв/. Энэ зун дорвитой ажил хийсэнгүй. Амралтын байдалтай өнгөрүүллээ. Эрүүл мэнддээ багагүй анхаарал хандуулж, зүрхнийхээ хавхлагыг солиулсан. Ер нь энэ биеийг гамгүй хэрэглэсэн байна шүү /инээв/. Залуу байхад ч мэдэрдэггүй байж. Нас дээр гараад ирэхийн цагт өөрийн эрхгүй өвчин гэдэг чинь хүнийг дарж авдаг шиг байна. Одоо ч бүх зүйл хөгжөөд сайхан болж дээ. Миний зүрхний хавхлагыг солих гэж ердөө хоёр цаг л болсон. Яг хагалгаанд орох болоход урд нь айж байгаагүйгээрээ айсан шүү. Харин хоёр цагийн дараа “Иймхэн юмнаас айдаг хүн гэдэг өчүүхэн амьтан юм” гэж бодож байх вэ /инээв/. Миний хийж чадах ажил удаан алхах, гольф тоглох хоёр л болоод байна даа.
-“Лондон-2012”-т оролцсон “Мөрөөдлийн баг”-ийн тухай юу хэлэх вэ?
-Энэ удаагийн “Мөрөөдлийн баг” бол жинхэнэ “Мөрөөдлийн баг” байсан. Нэг ч муу тоглогч байгаагүй. Байрлал бүртээ сайн тоглогч сонгогдсон байсан. Одоо энэ багаараа дэлхийн аваргад оролцох байх. Эдгээр тоглогчид хэдий хугацаанд удаан тоглоно төдий чинээ бие биеэ мэдэрнэ. Багийн спортод бие биеэ мэдрэх нь хамгийн чухал байдаг юм. Түүнээс биш нэг нь тоглоод бусад нь дагаад гүйгээд байвал хожиж чадахгүй.
-Энэ удаагийн “Мөрөөдлийн баг”-ийг 1992 оны багтай их харьцуулж ярих юм. Ингэж ярих шаардлага байна уу?
-Бид өнгөрснийг буцааж чадахгүй. Тэр ч байтугай үхэгсдийг босгож чадахгүй биз дээ. Үүнтэй л адил зүйл яриад байгаа юм. Өнгөрснөө үгүйсгэнэ гэдэг ирээдүйгээ үгүйсгэж байна гэсэн үг. Тэд байгаагүй бол бид байхгүй. Бид байхгүй бол ирээдүй байхгүй гэсэн амьдралын зарчим надад бий. Энэ үгийн утгыг өнөөдрийн залуус ойлгохгүй байна. Өөрийн амьдарч буй цаг үедээ гайхамшгийг бүтээж чадаж байвал энэ бахархал. Харин цаг хугацаа хэдийнэ нисч одсоны дараа гайхамшиг биш байсан гэж ярих нь утгагүй. Миний амьдралын багагүй хугацаа энэ спорттой хамааралтай байж өнгөрсөн. Энэ туршлагаасаа хэлэхэд 1992 оны баг, 2012 оны баг хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй.
-Америкийн бүх цаг үеийн шилдэг “Мөрөөдлийн баг”-ийн тухай ярихаар 1960 оны багийг ярьдаг. 1956 оны багийн тухай яагаад ярьдаггүй юм бол. Таныг тоглож байсан болохоор сонирхоод асууж байна л даа?
-Тухайн үед сагсан бөмбөг өнөөдөртэй адил байгаагүй. Бид ямар ч улсын багтай таарсан илт давуу хожихыг л хичээн тоглож байсан юм. Үүний үр дүнд тоглолт бүртээ 53-55 онооны зөрүү гарган хожиж байлаа. Тухайн цаг үеэс хойш сагсан бөмбөг эрс өөрчлөгдсөн. Товчоор хэлбэл, хөгжиж эхэлсэн. Энэ хөгжлийн эхлэлийг бид тавьсан гээд хэлчихвэл бруудахгүй. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт шилдэг дасгалжуулагчдаа илгээж сагсан бөмбөгийг хөгжүүлж эхэлсэн. Өнөөдөр Итали, Испани, Өмнөд Америкийн шилдэг тоглогчид NBA-д тоглох болсон нь үүнтэй салшгүй холбоотой. Бидний үед сагсан бөмбөгийг америкчуудын тоглоом гэдэг байсан бол өнөөдөр дэлхий нийтийн тоглоом болсон байна шүү дээ. Дэлхий нийтэд сагсан бөмбөг жигд хөгжихөд 1956 оны олимпод оролцсон Америкийн баг тамирчид ихээхэн нөлөө үзүүлсэн.
-Таны төрөлх баг “Бостон Селтикс” Рей Алленийг явуулахад спортын шинжээчид буруу алхам хийлээ гэж байсан. Оронд нь Жейсон Терри, Кортни Ли нарыг авчирсан. Энэ зөв шийдвэр үү?
-Зөв бурууг дүгнэж хэлэхэд эрт байна. Солилцоо наймааны “ид шид” плэй-офф эхлэхэд л мэдэгдэнэ шүү дээ. Сагсан бөмбөгт нэг онол байдаг юм. Ялангуяа дасгалжуулагчид энэ онол шууд хамааралтай. “Сайн баг бүрдүүлэхэд сайн тоглогч авах шаардлагагүй” гэж. Хэчнээн сайн тоглогч авлаа гээд багийн тоглолт сайжрахгүй бол ямар ч нэмэргүй. Харин сонгож авсан тамирчны чинь тоглолт танай багийн тоглолтод хэрхэн нийцэж байна вэ гэдэг нь чухал. Одоо бол туршлагатай тоглогчид NBA-д үнэд орж байна. Энэ юуг илтгэж байна вэ гэхээр үе солигдож байгааг илтгэж байгаа юм. Рей Аллений хувьд “Бостон”-д хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. Үүнийг ч тэрбээр сайн нотлон харуулж чадсан гэж бодож байна. Жейсон Терри ч мөн хэрэгтэй. Гэхдээ энэ жил “Бостон” биш “Майами” аварга авахад гайхах зүйлгүй. Тэд жинхэнэ баг бүрдүүлж чадсан. Хамгийн хэрэгтэй байсан тоглогчоо эгнээндээ нэгтгэсэн нь багийг улам хүчирхэг болголоо.
-Рей Аллений шийдвэр зөв байсан гэдэгт эргэлзэхгүй байх шиг?
-Тухайн тамирчны хувьд бол зөв шийдвэр байсан. Харин багийн удирдлага, тоглогчдод үнэндээ ашиггүй шийдвэр юм. Яг үнэнийг хэлэхэд “Бостон” мэргэн буучаа зүгээр нэг хэрүүлч нөхрөөр л худалдчихсан шүү дээ.
-Та Леброн Жеймсийг хэт их магтдаг хүний нэг. Энэ жил түүнээс их зүйл хүлээж байна уу?
-Түүнд авьяас байгаа учраас би магтаад байгаа юм. Харин хэзээ ч амжилт гаргадаггүй, цээжээ дэлдсэн сагсан бөмбөг сонирхогчийг магтахгүй. Леброн өөрт байгаа бүхнээ дайчилж тоглодог болохоор ялалт үргэлж түүнийх байдаг. Бидний үед ч мөн ялгаагүй ийм л байсан. Тэрбээр жил ирэх тусам сайжирч байна. Багийнхантайгаа тун сайн ойлголцож чадаж байгаа нь анзаарагддаг. Энэ жил аварга авчих байх гэж найдаж байгаа.
-Мэдээж түүнийг Майкл Жордантай маш их харьцуулдаг. Та үүнийг эсэргүүцээд байдгийн шалтгаан юунд байна?
-Би дээр хэлсэн. Амьдарч буй цаг үедээ л хүн гайхамшгийг бүтээх ёстой. Майкл ч тэр, Леброн ч тэр амьдарч байгаа цаг үедээ л гайхамшгийг бүтээж байна. Майклийн ид үедээ тоглож байсныг Леброны өнөөдөртэй харьцуулж байгаа нь даруухан хэлэхэд мунхаглал. Би хэнийг ч хэнтэй ч харьцуулж ярих дургүй. -“Бүх одод”-ын тоглолт ойртож байна. Та рүүки тамирчдын багийг дасгалжуулж магадгүй болоод байгаа. Ямар төлөвлөгөөтэй тоглоно гэж бодож байна? -Хэрэв надад тийм аз завшаан олдвол тухайн үедээ бүх шийдвэрээ гаргах байх. Өнөөдөр ийм төлөвлөгөөтэй тоглоно гээд хэлчихвэл эсрэг багийн дасгалжуулагч мэдчихнэ шүү дээ /инээв/.
-“Оклахома”-гийн залууст их итгэл хүлээлгэж байгаа. Тэд аваргын төлөө хүчтэй өрсөлдөх болов уу?
-Өнөөдрийн “Оклахома” бол жинхэнэ баг. Тэдэнд өөр ямар ч тоглогч хэрэггүй. Харин жаахан туршлагатай, плэй-оффод тоглоод сурчихсан тамирчин үгүйлэгдээд байгааг нуухгүй. Улирлын тэмцээнд хэнийг ч дагуулахгүй сайн тоглочихоод плэйоффод гараад ирэхээрээ тоглолт нь уначихдаг байдлыг бид хоёр жил харлаа шүү дээ. Энэ юуг илтгэж байна вэ гэхээр туршлага дутаад байгааг хэлээд байгаа юм. Гэхдээ тэдний тоглолт улирлаас улиралд, тоглолтоос тоглолтод чанаржиж байгааг хүн бүхэн мэдэж байгаа.
Р.ОЮУНГОО

Сэтгэгдэл (0)