Тоёота 2012 онд борлуулалтаараа тэргүүлжээ

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота Мотор компани өнгөрсөн оны үзүүлэлтээрээ дэлхийн авто машин үйлдвэрлэгчдийг тэргүүлэх нь тодорхой боллоо.
Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота Мотор компани өнгөрсөн оны үзүүлэлтээрээ дэлхийн авто машин үйлдвэрлэгчдийг тэргүүлэх нь тодорхой боллоо. Японы компаний хийсэн судалгаагаар, Тоёотагийн өнгөрсөн оны борлуулалтын хэмжээ 9,7 саяд хүрсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь 2011 оны топ борлуулалттай компани Женерал Моторсын дээр бичигдэх нь маргаангүй болжээ.
Женерал Моторс компаний зүгээс  даваа гарагийн үдээс хойш өнгөрсөн оны нийт борлуулалтынхаа талаар мэдээлэл хийсэн бөгөөд 2012 оны нийт борлуулалтын хэмжээ ердөө л 9,3 сая хүрсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь компаний жил хоорондын өсөлт гуравхан хувиар дээшилсэн байгааг харуулж байгаа юм. Мөн тус өдөр, Европын автомашин үйлдвэрлэлийн акулуудын нэг Волксваген 2012 оны борлуулалтынхаа талаар тайлагнаж, 2012 оны нийт борлуулалтын хэмжээ 9 саяд хүрч, 2011 оныхоос 11 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан тухай мэдээлсэн байна.
Тоёотагийн зүгээс дэлхийн тавцанд №1 шилдэг борлуулалттай авто машин үйлдвэрлэгч байсан төдийгүй хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсаар ирсэн боловч, 2011 онд тус улсад тохиосон аймшигт цунами, газар хөдлөлт, түүнчлэн Тайландад болсон үерийн улмаас өнгөрсөн онд 3-р байранд бичигдээд байсан бол 2012 онд ийнхүү дахин амжилтаа бататгажээ. Тоёотагийн ажиллагсад  энэ жил амжилтаа улам бүр бататган дэлхий даяар нийт 9,9 сая автомашин борлуулж,  үүргээ давуулан биелүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

О.УДВАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)