Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 564 сая давжээ
- 2013-01-16
- Дэлхий
- 0
Хятадын хүн амын 42 хувь нь интернэтийг бүрэн дүүрэн ашиглах боломжтой болж, хэрэглэгчдийн тоо 564 сая давжээ.
Хятадын хүн амын 42 хувь нь интернэтийг бүрэн дүүрэн ашиглах боломжтой болж, хэрэглэгчдийн тоо 564 сая давжээ. Улсын хатуу бодлогын улмаас, цахим ертөнцөөр аялах боломж хаагдмал байсан иргэдийн хувьд технологийн дэвшлийн үр шимийг хүртэж, ухаалаг гар утсаараа дамжуулан интернэтэд орох болсон нь хэрэглэгчдийн тоо огцом өсөхөд хүргэсэн байна.
Хятадын Интернэт Сүлжээний Мэдээллийн Төвөөс өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд нийт интернэт хэрэглэгчдийн тоо өнгөрөгч оны жилийн эцсийн байдлаар 564 сая давсан байсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 51 саяар өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ. Тэдний 420 сая нь интернэтэд утсаараа холбогдсон байсан бөгөөд утсаараа ийнхүү хандсанаар хэрэглэгчдийн тоо 18 хувиар өсчээ.
Хятадын интернэт хэрэглэгчдийн тэн хагас нь хэдийнэ 309 сая хэрэглэгчтэй болоод байгаа Хятад хэл дээрхи олон нийтийн цахим сүлжээ Вэйбод бүртгүүлсэн байдаг ба иргэд Вэйбогоор дамжуулан, улс төр, нийгэм, соёлын тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, байр сууриа илэрхийлж, авилгал хээл хахууль, нийгмийн цоорхой, далд хуйвалдааныг илчлэн шүүмжилдэг учир хүн бүр өдөр тутам хандаж, мэдээлэл авдаг ажээ.
Иргэдийг улс орны талаар нарийн мэдээллийг цацах, дамжуулах вий хэмээн сэрэмжилж, интернэт орчинг олон нийтийн газруудаар хаалттай байдаг журам хэвээр байгаа хэдий ч, хүмүүс ухаалаг гар утсаа ашиглан интернэтэд орох нь ихэссэн тул улсын интернэт хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэх төлөвтэй байна.

О.УДВАЛ

Сэтгэгдэл (0)