Дэлхийн брэнд “DELL”-ийг бүтээгч эрхэм
- 2013-01-16
- Дэлхий
- 0
-ТОД ГЭРЛЭЭС БАРЬЖ ЧАДВАЛ АМЖИЛТАД ХҮРНЭ-
XXI зуун техникийн эрин зуун хэмээн тодорхойлогддог. Тэр дундаа компьютер, интернэт хэрэглээний эрин зуун гэж судлаачид үзэж буй. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа эрхэлж буй захын байгууллагаар шагайхад л Та “Dell” брэндийн компьютерийг харж болно. Хүн төрөлхтний талаас илүү хувь нь хэрэглэдэг дэлхийн брэнд болтлоо хөгжсөн эл компьютерийг бүтээгч нь Майкл Делл юм. Түүний амьдралын түүх үнэхээр сонирхолтой. Жирийн марк цуглуулагчаас дэлхийн тэрбумтан болтол хол зам туулсан байдаг. Ингээд уншигч Та бүхэндээ Майкл Делл болон “Dell” брэндийн тухай товчхон хүргэе.
Алдарт “Делл компьютер” корпорацийг үүсгэн байгуулагч Майкл Делл 1965 оны хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод мэндэлжээ. “Делл” брэндийн эзэн 12 настайдаа шуудангийн марк сонирхон цуглуулах болж улмаар түүний хөрөнгийн их үүсвэр нь сонирхон цуглуулдаг марк нь болно гэдгийг Майкл Делл таамаглаж ч байсангүй.
Хүндхэн амьдарч асан “дэлхийн брэнд” маань өдрийн хоолоо залгуулахын тулд хятад хоолны газарт хоол түгээгчээр ажилд орж амьдралынхаа анхны алхмыг хийсэн байдаг. Түүнийг ийн ажиллаж ахуйд цуглуулсан марк нь өдрөөс өдөрт үнэд орж, зах зээлийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байлаа. Марк үнэд орж, Делл ажиллаж байх тухайн үе нь Техас мужийн ид хөгжил цэцэглэлтийн үе байсан юм. Энэхүү байдлыг ажсан ирээдүйн компьютерийн “их тархи” маань марк цаашид ч үнэд орох ёстой гэдэгт бүрэн итгэсэн байв. Түүний таамаг ч биеллээ олж гуравхан сарын дараа 50 центээр худалдж авсан Майклын марк хоёр ам.доллар болтлоо өссөн юм. Ийн Майклын цуглуулдаг марк үнэд орох болсон шалтгаан нь тэрбээр дуудлага худалдаанд оролцож ихэнх маркаа авдаг байсанд оршино. Үүгээр ч зогсохгүй марк дуудлага худалдааг зохион байгуулагчид ажлынхаа хөлсөнд зарагдсан маркны 10 хувийг авдаг байсан нь Деллд таалагдсангүй. Товчоор хэлбэл элдэв хүний эрхшээлд байж өөрийн хөрөнгөөс өрөөлд тасалж өгөх нь Деллд онцгүй санагдав. Түүний урьдчилсан судалгаагаар маркны үнэ цаашид ч өсч худалдан авагчдын тоо бураахгүй нь тодорхой боллоо. Энэ зах зээлийг Майкл өөртөө бий болгосноор ирээдүйн “хөрөнгийн бирж”-ийг үүсгээд зогсохгүй анхны төслийг /Майклын удирдсан/ хэрэгжүүлж эхэлсэн юм. Ядмагхан ч гэсэн яаруухан эхэлсэн Деллийн анхны төсөл эзэндээ 2000 ам.долларын ашиг авчрав. Энэ төсөл нь бичгийн машинаар цохисон 12 хуудас танилцуугыг орон нутгийн сэтгүүлд /тухайн үеийн ”Хьюстон хюмэн”, “Хьюстон пост”, “Миний амьдрал”/ “Деллийн цуглуулга” нэртэй маркны нийтлэл гаргасан явдал байсан юм. Анхны төслөөсөө урам авсан Майклд сонин борлуулж мөнгө босгож болох юм байна гэсэн санаа орж ирэв.
Сургуулийн ахлах ангийн сурагч Делл хотын “Хьюстон пост” сонины захиалгын хуудсыг борлуулж мөнгөжих боллоо. Тухайн үед Майкл юу хийх ёстойгоо сайтар мэдэж байсан гэдэг. Юуны түрүүнд “Хьюстон пост” сониныг өдөр бүр биш ч гэсэн долоо хоногт нэг удаа авч уншдаг хүний нэрсийн жагсаалтыг гаргаж хүн бүрт хоёр долоо хоног үнэгүй сонин захиалах эрх олгосон товч захидал илгээв. Энэхүү хоёр дахь төслөөсөө /М.Деллийн хувийн архивт албан ёсоор бүртгэгдээгүй ч хоёр дахь төсөл хэмээн нэрлэгддэг/ Делл 18 мянган ам.долларын ашиг олсон бөгөөд тухайн үед Америкт ховорт тооцогдох “BMW” автомашин худалдан авч хөлөглөх болжээ.
Майклын техник сэтгэлгээнд комьютерийн сэтгүүл тогтмол уншдаг байсан нь шууд нөлөөлсөн байна. Энэ ч утгаараа зах зээлд гараад удаагүй “Apple-II” компьютер авахын тулд мөнгөө цуглуулж эхлэв. Түүний ийн шамдаж буйг анзаарсан эцэг нь төрсөн өдрөөр нь “Apple- II” компьютерийн иж бүрдлийг авч өгөхөд тэр дор нь задалж орхисон нь Майклын аав, ээжийн уурыг дээд цэгт нь хүргэсэн гэдэг /энэ тухай Майкл Делл “Хязгааргүй хэрэглээг ажихад” дурсамж номдоо бичсэн байдаг/. Түүний эл үйлдэл зөв байсныг хожмын бизнесийн амжилт нотлон харуулна. Тэрхүү “Aplle-II”-ыг задалснаар компьютерийн ажиллах аргачлал, ерөнхий программчлалыг таньж мэдсэн юм. Өөрийн өчүүхэн мэдлэг дээр тулгуурлан шинэ цагийн компьютерийн эхлэлийг тавихаар шийдсэн нь Майклын оновчтой шийдвэр байлаа. Тэрбээр компьютерийн гол болон бүрэлдэхүүн хэсгийн ой санамжийн микросхем, дэлгэц зэрэг эд ангиудыг хооронд нь сольж туршилт хийсэн нь амжилттай болов. Туршилтын дүнд боссон компьютерийг зарах санаа Майклын толгойд орсон нь зөв шийдэл байлаа. Үүнээсээ Майкл багагүй ашиг хүртэж амжив. Олсон ашгаараа компьютерийн эд анги худалдан авч, дахин стандартын бус /тухайн үед “Microsoft”, “Apple” компанийн компьютер стандартад тооцогддог байв/ компьютер бос гож олон тоогоор зарсан нь стандарт компьютерийн зах зээлийн томчуултай өрсөлдөх хэрэгтэйг Майклд ойлгуулсан юм. Гэвч Майклд тэр том “акулууд” /Билл Гейтс, Стив Жобс/-тай өрсөлдөх хөрөнгө хангалттай байсангүй. 1983 онд Майкл Делл Остин хотын Техасын их сургуульд элсэн орсон нь анагаахын мэргэжилтэн болохоор шийдсэнд байсан юм. Үүнд нь ч аав, ээж нь сэтгэл хангалуун байлаа. Хүүгээ эрдмийн мөр хөөж их сургуулийн оюутан болоход хүссэн зүйлийг нь авч өгөхөөр шийдсэн эцэг нь Деллээс “Миний хүү ямар бэлэг авмаар байна” хэмээн асуухад Делл “Миний хүсэл мөрөөдлийг л аваад өгчих” хэмээсэн байдаг /“Хязгааргүй хэрэглээг ажихад” номын дурсамжаас/. Түүний хүсэл мөрөөдлийг авч өгч чадахгүйгээ ойлгосон эцэг эх нь Деллийг өөрт нь буюу хүсэл мөрөөдөлд нь даатган зөнгөөр нь орхижээ. Ингэснээр Делл нэгдүгээрт эмчийн мэргэжил өөрт нь зохихгүйг мэдэрч, хоёрдугаарт компьютерийн техник сэтгэлгээ нь түүнд ойрхон байсан учраас нэгдүгээр курстээ сургуулиа орхисон юм. Хожмоо эл шийдвэрээ Майкл зөвтгөхдөө “Тухайн үеийн компьютерийн зах зээл ямар ч өрсөлдөөнгүй дан ганц монополь болчихсон байсныг би анзаарсан. Үүнээс гадна сервис үйлчилгээ үнэхээр хангалтгүй. Монополиудын бүтээсэн компьютер 600 ам.доллар хүрэхгүй зардлаар боссон байхад хүмүүс зах зээл дээр гурван мянган ам.доллараар худалдан авч байхыг харсан. Энэхүү монополиос хамгийн бага ашиг олсон нь “IBM” компани. Учир нь тэрхүү компани бүх л схем, төхөөрөмжөө нийлүүлэгчээс худалдаж авдаг байсан юм. Тэгэхэд “IBM” компани нэг иж бүрдэл компьютераа гэрээт борлуулагчдад хоёр мянган ам.доллараар худалдаж байлаа. Тэдний цэвэр ашиг нь 1100 ам.доллар байсан юм шүү” хэмээн ярьжээ. Тэрбээр цааш нь “Эцсийн хэрэглэгчдэд гэрээт борлуулагчийг дамжилгүйгээр шууд үйлдвэрээс нь нийлүүлэх санаа надад төрсөн. Би гэрээт борлуулагчдын хаягдлуудыг эвлүүлж зардаг байлаа” гэж дурссан байна. Үнэхээр тэрбээр гэрээт борлуулагчдын хэрэггүй гээд хаясан эд ангиудыг бага үнээр худалдан авч эвлүүлж эхлэв. Эвлүүлсэн компьютераа зарах гэж цаг алдах шаардлагагүй ч байсангүй. Түүний оюутны дотуур байрны найз Стив Брюс хамгийн анхны “бүтээл”- ийг нь худалдан авснаар оюутны байранд “Dell” брэнд “мода”-нд оржээ. Улмаар 10 гаруй ширхэг стандарт бус компьютер гүйлгээнд гарсны дараа Стив Брюс Майклд бүтээж буй компьютерийнхаа тухай сонинд зар гаргаач гэсэн санал тавьсан байна. Ингэснээр Делл стандарт бус компьютераа зах зээлийн ханшаас даруй 15 хувийн хямдаар зарж эхэлсэн нь түүний бизнесийн эхлэл байлаа. Удалгүй Делл өөртөө нөөцөлсөн 200 ширхэг компьютераа бизнес эрхлэгч, хувийн эмнэлэг, хууль зүйн товчооны ажилтнуудад борлуулж амжив. Үүний үр дүнд ирээдүйн тэрбумтан маань 25 мянган ам.доллар босгожээ. Дөнгөж 19 настай Делл 1984 оны тавдугаар сарын 3-нд “Делл компьютер” корпорацийг үүсгэн байгуулав. Тэрбээр урьдын адил “IBM” компьютерийн суурин дээр эрэлттэй байсан эд ангиудыг нэмж худалдаалж байлаа. Хьюстон хотод төвтэй “Интел” корпорацийн салбарт дадлагажигчаар ажиллаж байхдаа тухайн үеийн хамгийн чадалтайд тооцогдож байсан 286 процессорын суурин дээр компьютер угсрах чадварыг эзэмшив. Улмаар “Интел”-д хоёр мянган ам.долларын цалинтай ажиллаж байхдаа буюу 1985 онд “Делл” брэндийн анхны загвараа босгож байсн түүхтэй. Анхны брэндээ бүтээсэн залуухан Делл сард мянган компьютер борлуулж ажилтныхаа тоог огцом нэмж байлаа. Харин сэлбэг хэрэгслийн хувьд урьдын адил захиалж байсан ч шинэ компанийн ашиг орлого гэрлийн хурдаар өсч байсан юм. Энэхүү гэрлийн хурдаар өсөх мөнгөний урсгал Деллийн зарчимч зантай шууд холбоотой байлаа. Тэрбээр:
-Нэгдүгээрт, монополь компаниу- дыг бодвол худалдан авагчдадаа баталгаа гаргаж өгөөд зосохгүй эвдэр сэн тохиолдолд мөнгийг нь буцаан олгох.
-Хоёрдугаарт, худалдан авагчдадаа мэргэжлийн инженерийн зөвлөгөөг 24 цагийн турш өгөх боломжийг нээж өгсөн байна.
Энэ үйлдлээрээ Майкл Делл Америкийн зах зээлд “хэрэглэгч хаан” гэсэн шинэ сэдлийг төрүүлж чадсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрт “Делл” брэндийн тодорхой мэдээлэгч, борлуулагч ажиллаж байна. Товчоор хэлбэл дэлхийн 190 гаруй оронд 369 /Монголын гурван борлуулагч үүнд багтана/ гаруй гэрээт борлуулагч ажиллаж буй. АНУ-таа 2012 оны байдлаар “Компьютерийн шилдэг технологи”, “Шинэ санаачлага”, “Борлуулалттай техник” өргөмж лөлийг хүртсэнээр нэгдүгээр байрт жагсаж байна. Харин дэлхийд бор луулалтаараа хоёрдугаар байрт жагсаж байгаа юм. “Dell” брэндийн өмнө дэлхийн зах зээлд гараад удаагүй байгаа “Lenovo” брэнд бичигд жээ. “Делл компьютер” корпо рацийн албан ёсны цахим хуудсаар /www.dell.com/ нэг өдөрт 50 гаруй сая компьютер борлогддог. Тус корпораци дэлхийн компьютерийн хэрэгцээний 5.3 хувийг хангаж байна. “Делл компьютер” корпора- цийг үүсгэн байгуулагч Майкл Делл 1989 оны аравдугаар сард Сюзан Лейбермантай гэр бүл болж, төрөлх нутаг Остин хотноо дөрвөн хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Тэрбээр “Цааш алхах тусам гэрэл улам тод болдог. Тод гэрлээс барьж чадвал амжилтад хүрлээ гэсэн үг” хэмээн хэлэх дуртай.


Р.ОЮУНГОО

Хүндхэн амьдарч асан “дэлхийн брэнд” маань өдрийн хоолоо залгуулахын тулд хятад хоолны газарт хоол түгээгчээр ажилд орж амьдралынхаа анхны алхмыг хийсэн байдаг. Түүнийг ийн ажиллаж ахуйд цуглуулсан марк нь өдрөөс өдөрт үнэд орж, зах зээлийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байлаа. Марк үнэд орж, Делл ажиллаж байх тухайн үе нь Техас мужийн ид хөгжил цэцэглэлтийн үе байсан юм. Энэхүү байдлыг ажсан ирээдүйн компьютерийн “их тархи” маань марк цаашид ч үнэд орох ёстой гэдэгт бүрэн итгэсэн байв. Түүний таамаг ч биеллээ олж гуравхан сарын дараа 50 центээр худалдж авсан Майклын марк хоёр ам.доллар болтлоо өссөн юм. Ийн Майклын цуглуулдаг марк үнэд орох болсон шалтгаан нь тэрбээр дуудлага худалдаанд оролцож ихэнх маркаа авдаг байсанд оршино. Үүгээр ч зогсохгүй марк дуудлага худалдааг зохион байгуулагчид ажлынхаа хөлсөнд зарагдсан маркны 10 хувийг авдаг байсан нь Деллд таалагдсангүй. Товчоор хэлбэл элдэв хүний эрхшээлд байж өөрийн хөрөнгөөс өрөөлд тасалж өгөх нь Деллд онцгүй санагдав. Түүний урьдчилсан судалгаагаар маркны үнэ цаашид ч өсч худалдан авагчдын тоо бураахгүй нь тодорхой боллоо. Энэ зах зээлийг Майкл өөртөө бий болгосноор ирээдүйн “хөрөнгийн бирж”-ийг үүсгээд зогсохгүй анхны төслийг /Майклын удирдсан/ хэрэгжүүлж эхэлсэн юм. Ядмагхан ч гэсэн яаруухан эхэлсэн Деллийн анхны төсөл эзэндээ 2000 ам.долларын ашиг авчрав. Энэ төсөл нь бичгийн машинаар цохисон 12 хуудас танилцуугыг орон нутгийн сэтгүүлд /тухайн үеийн ”Хьюстон хюмэн”, “Хьюстон пост”, “Миний амьдрал”/ “Деллийн цуглуулга” нэртэй маркны нийтлэл гаргасан явдал байсан юм. Анхны төслөөсөө урам авсан Майклд сонин борлуулж мөнгө босгож болох юм байна гэсэн санаа орж ирэв.
Сургуулийн ахлах ангийн сурагч Делл хотын “Хьюстон пост” сонины захиалгын хуудсыг борлуулж мөнгөжих боллоо. Тухайн үед Майкл юу хийх ёстойгоо сайтар мэдэж байсан гэдэг. Юуны түрүүнд “Хьюстон пост” сониныг өдөр бүр биш ч гэсэн долоо хоногт нэг удаа авч уншдаг хүний нэрсийн жагсаалтыг гаргаж хүн бүрт хоёр долоо хоног үнэгүй сонин захиалах эрх олгосон товч захидал илгээв. Энэхүү хоёр дахь төслөөсөө /М.Деллийн хувийн архивт албан ёсоор бүртгэгдээгүй ч хоёр дахь төсөл хэмээн нэрлэгддэг/ Делл 18 мянган ам.долларын ашиг олсон бөгөөд тухайн үед Америкт ховорт тооцогдох “BMW” автомашин худалдан авч хөлөглөх болжээ.

-Нэгдүгээрт, монополь компаниу- дыг бодвол худалдан авагчдадаа баталгаа гаргаж өгөөд зосохгүй эвдэр сэн тохиолдолд мөнгийг нь буцаан олгох.
-Хоёрдугаарт, худалдан авагчдадаа мэргэжлийн инженерийн зөвлөгөөг 24 цагийн турш өгөх боломжийг нээж өгсөн байна.

ТҮҮНИЙ ТУХАЙ ХЭН ЮУ ХЭЛЭВ


СТИВ ЖОБС: БИ ТҮҮНД ИТГЭЖ БАЙСАН
-Майкл Деллийн өнөөдрийн амжилтад гайхаад байх зүйл байхгүй. Учир нь цаг үргэлж би түүнд итгэдэг байсан. Деллийн сэтгэн бодох чадвар бусдаас тэс өөр байдаг нь амжилтынх нь гүүр болсон байх. Мөн тэр бүр хүнд байдаггүй удирдах чадвар түүнд бий. Компанийнхаа алдагдалтай талыг ашигтай байдлаар нөхөж чаддаг нь үнэхээр гайхалтай санагддаг. Одоо түүнд техникийн төгс мэдлэг л дутаж байна. Эх сурвалж: “Вашингтон пост” /2008 оны нэгдүгээр сар/

БИЛЛ ГЕЙТС: “ДЕЛЛ” БРЭНДЭД БИДНИЙ БҮТЭЭСЭН ПРОГРАММ БҮРЭН ТОХИРДОГ
-Миний ажлын ширээний ард “Делл” брэндийн компьютер байдаг юм. Гэрт минь ч бас бий. Техникийн зөв зохицол, чанарын дээд хязгаарыг Майкл бүрдүүлж чадсан нь амжилтад хүрэх том алхам болсон. Бидний бүтээсэн бүхий л программ “Делл”-д бүрэн тохирдог нь үүнийг гэрчлэх байх. Бурхан надад дэлхийн хамгийн шилдэг компьютерийн инженерийг ажилтнаа болгож авах санал тавибал эргэлзээгүй би М.Деллийг сонгоно. Учир нь тэр ямар ч үед зөв шийдвэр гаргаж чаддаг юм. Эх сурвалж: “Кибер” сэтгүүл /2010 оны дөрөвдүгээр сар/

МАРК ЗУКЕРБЕРГ: ТЭР БОЛ ГАЙХАМШИГ
-Бидний ажлын салшгүй нэг хэрэглэгдэхүүн бол компьютер. Тодорхой хэмжээний ачааллыг даах чадвартай, хэдэн ч үйлдлийг зэрэг хийж чаддаг байх нь чухал. Олон мянган хэрэглэгчийг гомдоохгүйн тулд бид бүхий л чадлаа дайчлан ажиллаж байдаг юм. Харин энэ их ажлыг гүйцэтгэхэд Майк Деллийн бүтээсэн “Делл” бидэнд тусалдаг. Би ноён М.Деллийн бүтээгдэхүүнийг хэрэглээд удаж байна. Нэг ч удаа миний итгэлийг алдаж байгаагүй. Тэр зөвхөн компьютерийн инженер биш юм. Тэр бол жинхэнэ гайхамшиг. Түүний удирдах арга барилаас би суралцахыг хичээдэг шүү. Эх сурвалж: “Now” цахим сэтгүүл /2012 оны арваннэгдүгээр сар/
Р.ОЮУНГОО

Сэтгэгдэл (0)