“Кумбх Мела” -гийн эхний өдөр найман сая хүн оролцлоо

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Аллахабад хотод хинди шашинт олон сая мөргөлч томоохонд тооцогдох шашны баяраа тэмдэглэж эхэлсэн байна.
Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Аллахабад хотод хинди шашинт олон сая мөргөлч томоохонд тооцогдох шашны баяраа тэмдэглэж эхэлсэн байна. “Кумбх Мела” хэмээх уг баярын эхний өдөр л гэхэд найман сая хүн оролцсон тооцоо гарчээ. Баяр дундаа орох үед энэ тоо хэд дахин өсдөг гэнэ.
Уг баяраар мөргөлчид Ганга, Жамна мөрний усанд биеэ угаах зан үйл хийдэг байна. Хачирхалтай нь энэ баяр 12 жилд нэг л удаа болдог бөгөөд энэтхэгчүүд ихээхэн ач холбогдол өгдөг юм. Баярын гол зан үйл усанд орохыг гай зовлонгоосоо салж, ариуслаа хэмээн үздэг байна. Өмнө буюу 2001 оны баярт 40 сая гаруй хүн оролцож нэгэн дээд амжилт болжээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)