Армяны ерөнхийлөгчийн сонгуульд найман нэр дэвшигч бүртгүүлжээ

Армяны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-нд болох бөгөөд Сонгуулийн төв хороо найман нэр дэвшигч бүртгэжээ.
Армяны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-нд болох бөгөөд Сонгуулийн төв хороо найман нэр дэвшигч бүртгэжээ.Тэдний дотор өнөөгийн Ерөнхийлөгч Серж Саргсян, Ерөнхий сайд асан Грант Багратян, АНУ-д төрсөн Гадаад харилцааны экс сайд Раффи Ованнисян, Зөвлөлтийн үеийн тэрс үзэлтэн Паруйр Айрикян болон Уулын Карабахын бүгд найрамдах улс хэмээн өөрийгөө зарласан бүс нутгийн Гадаад харилцааны сайд асан Арман Меликян нар байна.
Харин тус улсын анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросяны тэргүүлдэг Армяны Үндэсний конгресс хэмээх гол сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээгүй байна. Ажиглагчдын таамаглаж буйгаар энэ удаагийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Серж Саргсян ялалт байгуулах магадлал өндөр гэнэ.
Тэд Левон Тер-Петросян, Чинээлэг Армян намын дарга, бизнесмэн Гагик Царукян нарыг Серж Саргяснтай эн тэнцүү өрсөлдөх чансаатай гэж үзэж байсан ч тэд энэ удаагийн сонгуульд оролцоогүй юм. Энэ удаагийн сонгуулийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид хянана.
 Сонгуулийн кампанат ажил энэ сарын 21-нээс эхэлж ирэх сарын 16-нд өндөрлөх ба энэ удаагийн сонгууль тус улсын хувьд хуучин ЗХУ-аас тусгаар тогтносноос хойшхи зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох аж.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)