Лондоны төвд нисдэг тэрэг осолдлоо

Өнөөдөр өглөө Лондон хотын төвд нисдэг тэрэг осолдсоны улмаас 2 хүн амиа алджээ.
Өнөөдөр өглөө Лондон хотын төвд нисдэг тэрэг осолдсоны улмаас 2 хүн амиа алджээ. Нисдэг тэрэг баригдаж байгаа 50 давхар байшингийн краныг мөргөж, лараа нь доош зам дээр унасан байна. Мөн нисдэг тэрэгний зарим хэсгт оногдож шархадсан 2 хүн байгаа бөгөөд ойролцоох эмнэлэгт хүргэгдэж, биеийн байдал харьцангуй дээрдсэн байна. Нисдэг тэрэг Лондоны дундуур урсдаг Тамес голын өмнөд хэсэгт, Британийн тагнуулын MI6 байгууллагын ойролцоо осолдсон бөгөөд цэргийн зориулалттай онгоц бш байсныг албаныхан онцолжээ. Батлан хамгаалахын яамнаас энэхүү явдлыг ямар нэгэн террорист халдага биш гэдгийг мөн хэлсэн байна. Энэхүү хэрэг явдлаас үүдэн осол болсон газрын ойролцоох хурдны галт тэрэгийн буудлыг түр хааж, замын хөдөлгөөнийг мөн түр зогсоосон байна.
Б.БАТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Ээгий (203.194.115.33)

    2013-01-17

    Темза гол

  • (202.72.245.122)

    2013-01-16

    Осолтой юм болжээ