4 тонн хар тамхины ургамал олджээ

Зимбабвегийн цагдаа 4 тонн хар тамхины ургамлын навч олсон хэмээн мэдэгдлээ.
Зимбабвегийн цагдаа 4 тонн хар тамхины ургамлын навч олсон хэмээн мэдэгдлээ. Малави улсаас явж байсан ачааны тэргийг шалгаж үзээд тэр их хэмжээний марихуаны навч олсон байна. Харерэ хотын баруун захад саатуулагдсан уг машины жолооч Малави улсаас Өмнөд Африкийн БНУ руу явж байсан тухайгаа мэдүүлсэн байна. Малави улсад хууль бусаар хар тамхийг ихээхэн ургуулдаг бөгөөд 4 тонн ургамлыг тус бүр 90 кг-ийн шуудайнд хийж ачсан байжээ. Энэ удаад 4 тонн олдсон нь өмнө нь олдож байгаагүй их хэмжээ байгаа учраас ӨАБНУ энэхүү хэрэгт өндөр анхаарал хандуулж байна.
Б.БАТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)