Сарыг судалсан он жилүүд
- 2013-01-17
- Дэлхий
- 0
Одоогоос 24 жилийн өмнө буюу 1969 оны долдугаар сарын 20-нд хүн сарны
гадарга дээр анх удаа хөл тавив. Cансрын гурван нисэгч бүхий Үндэсний
сансар судлалын төв /НАСА/-ийн “Аппола-11” хөлөг/хөлгийн дарга Нейл
Армстронг, сарны модулийн нисэгч Эдвин Олдрин, командлах модулийн нисэгч
Майкл Коллинз/ саран дээр буусан нь хүн төрөлхтний сансар судлалын
дэвшилд түүхийн шинэ хуудсыг нээсэн юм.
Одоогоос 24 жилийн өмнө буюу 1969 оны долдугаар сарын 20-нд хүн сарны гадарга дээр анх удаа хөл тавив. Cансрын гурван нисэгч бүхий Үндэсний сансар судлалын төв /НАСА/-ийн “Аппола-11” хөлөг/хөлгийн дарга Нейл Армстронг, сарны модулийн нисэгч Эдвин Олдрин, командлах модулийн нисэгч Майкл Коллинз/ саран дээр буусан нь хүн төрөлхтний сансар судлалын дэвшилд түүхийн шинэ хуудсыг нээсэн юм.

“Аппола-11” хөлгийн гишүүд. Зүүн гар талаас Нейл Армстронг, Майкл
Коллинз, Эдвин Олдрин нар.
Сар бол дэлхийн цорын ганц дагуул төдийгүй хамгийн ойр орших тэнгэрийн эрхэс ажээ. Мөн цагийн зүүний эсрэг зууван тойрог замаар секундэд 1.2 км цагийн дундаж хурдтайгаар дэлхийг тойрдог. Манай гаригаас сар хүртэлх дундаж зай 384.400 км юм. Дэлхийг тойрох сарны хөдөлгөөн ихээхэн ярвигтай байдаг нь сансар судлалын эрдэмтдэд багагүй хүндрэл учруулдаг байна. 1687 онд анхлан Исаак Ньютон дэлхийн таталт, хөдөлгөөний хуулийг нийтлүүлжээ. Харин ХХ зуунд сарны хөдөлгөөнийг гаргахдаа Америкийн математикч Жон Хиллийн онолыг ашиглах болсон юм. Энэхүү онолыг үндэслэн Америкийн одон оронч Эрнест Браун 1919 онд сарны өргөрөг, уртрагийг тодорхойлсон хүснэгт гаргажээ. Үүгээр зогсохгүй сар дэлхийд нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Дэлхийн татах хүчний талбай, усны мандал дахь усны түвшингийн хэлбэлзэл, таталт, түлхэлтийг сар үүсгэдэг гэнэ.
Саран дээр бараан өнгийн урт толбо байдгийг бид сайн мэдэх билээ. Харин тэрхүү толбыг сансар судлалын эрдэмтэд “тэнгис” хэмээн үзэж байгаа юм. Хэдийгээр “тэнгис” хэмээн нэрлэж буй ч бидний мэдэх тэнгистэй огт төсөөгүй юм байна. 1610 онд Галилео Галилей эхлэлийг нь тавьсан дуран авайн ажиглалт сарны гадарга уулархаг бүтэцтэй болохыг нээх боломж олгосон гэж үздэг. Үүний дараагаар олон жил ажигласны эцэст сарны газрын зургийг гаргаж чадсан байна. Анхны зургийг 1647 онд Ян Гавелий Данциг хотод /одоогийн Гданск хот. Польш Улс/ хэвлүүлжээ. Тэрбээр “тэнгис” нэр томъёог хадгалан, гол гол нуруудад дэлхийнх шиг Апеннины, Кавказ, Альпы гэсэн нэр өгсөн аж. Улмаар XIX зууны эцсээр сарны зургийг авч эхэлсэн байдаг. Тухайн үед Францын одон оронч Морис Леви, Пьер Пюзе нар сарны том газрын зураг хэвлүүлжээ. Хожим нь АНУ- ын Ликсийн одон орныг судлах оргил сарны гэрэл зургийг цомог хэвлүүлж, XX зууны дундуур Нидерландын одон оронч Жеррард Коипер сарны гэрэл зургийг нарийвчилсан газрын зураг болгосон байна.

1959 оны нэгдүгээр сард хөөргөсөн “Луна-1” автомат станц.
1959 оны нэгдүгээр сард “Луна- 1” автомат станц хөөргөснөөр сарыг сансрын төхөөрөмжөөр судалж эхлэх үндэс тавигджээ. “Луна-1” станц сарны гадаргаас 5-6 мянган км зайтай нисч нарны аймгийн анхны хиймэл дагуул болсон байна. Харин “Луна-2” автомат станц сарны гадаргад “Борооны тэнгис”-ийн зүүн хэсгээр Архимед, Автолик царын хавиар хүрч, сарны дэргэд соронзон талбай байхгүйг нотолжээ. Мөн оны аравдугаар сарын 4-нд дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөсний хоёр жилийн ойгоор “Луна-3” станцыг сансарт илгээсэн байна. Гариг хоорондын энэ автомат станцаас аравдугаар сарын 7-нд сарны нөгөө талын зургийг дэлхий рүү илгээсэн нь анхны тохиолдол байв. Харин 1966 онд хөөргөсөн “Луна-9” станц сарны гадаргын зургийг дэлхийд дамжуулснаар сар болон түүнийг хүрээлсэн орчны шинж чанарыг судлах ажил эхэлсэн юм. Сар орчмын уудмыг “Луна-10”, “Луна-11” станц тухайн ондоо мөн судалж байв. Улмаар “Луна-10” станц сарны анхны хиймэл дагуул болсон байна. Тухайн үед АНУ мөн л сарыг судлах “Аполлон” нэртэй хөтөлбөр боловсруулж байлаа. Радио жолоодлоготой өөрөө явагч аппарат хөөргөсөн нь сарыг нарийвчлан судлах түүхийн шинэ хуудсыг нээсэн юм. 1970 оны арваннэгдүгээр сард саран дээр “Лунаход-1”-ийг буулгав. “Саран дээр явагч” төхөөрөмж 11 өдөрт 10.540 метр зай туулж, сарын олон зураг, гадаргын зарим зураг, эрдэм шинжилгээний бусад мэдээлэл дамжуулсан байна. Үүнээс ердөө хоёр жилийн дараа буюу 1972 оны хоёрдугаар сард “Луна-20” станц сарны нэвтрэхэд бэрх тойргоос анх удаа авсан хөрсний зургийг дэлхийд хүргэж байжээ. 1973 оны нэгдүгээр сард “тэнгис”-ийн болон эх газрын тойрог хоорондох шилжилтийн бүсийг иж бүрэн судлахаар “Лунаход- 2”-ыг “Яруугийн тэнгис”-т хүргэсэн аж. “Лунаход-2” сарны гадарга дээр таван өдөр /дөрвөн сар/ ажиллаж, 37 орчим км зай туулсан байна. Үүнээс гурван жилийн дараа буюу 1976 оны наймдугаар сард “Луна-24” станц 120 см-ийн гүнээс /өрөмдөж/ авсан сарны хөрсний дээжийг эх дэлхий рүү илгээсэн билээ. Энэ өдрөөс хойш идэвхийлэн судалж асан сарны судалгаанд төдийлөн ахиц гараагүй юм. Харин 1990 онд Япон Улс сар уруу “Хитен” хиймэл дагуул хөөргөж гурав дахь “сарны гүрэн” болов. Үүний дараа АНУ “Клементина”, “Сарны тагнуул” хоёр хиймэл дагуул хөөргөсөн юм. Ийнхүү зогсонги байдалд ороод байсан сар судлах ажиллагаа дахин идэвхжив. 2003 оны есдүгээр сарын 27-нд Европын сансрын агентлаг Курийн сансрын хөлгийн буудлаас “Смарт-1” хөөргөсөн байна. Энэхүү хөлөг 2006 оны есдүгээр сарын 3-нд ажлаа дуусгаж сарын гадаргад жолоодлогоор унасан аж. “Смарт-1” гурван жил ажиллахдаа сарны гадаргын тухай олон чухал мэдээллийг дэлхий рүү дамжуулсан юм.
Хамгийн сонирхолтой нь Орос Улсад хүний хүчээр хэрэгжүүлэх сансар судлалын хөтөлбөрт сарыг 2025- 2030 онд эзэмшихээр төлөвлөснийг Оросын сансрын агентлагийн удирдагч Анатолий Перминов ярьсан байна. Ингэхдээ сарыг эзэмших эрх зүйн асуудлыг “Сансрын тухай гэрээ”-гээр зохицуулжээ. Энэ гэрээнд 1967 оны нэгдүгээр сарын 27-нд Москва, Вашингтон, Лондон хотноо гэрээг хадгалагч улс ЗСБНХУ /хуучнаар/, АНУ, Их Британи Улс гарын үсэг зурсан юм. Мөн тус өдөр уг гэрээнд бусад улс орон нэгдэж эхэлсэн байна. Гэрээний заалтаар бол сарыг “Зөвхөн энхийн зорилгоор” ашиглах ёстой бөгөөд тэнд цэргийн шинжтэй ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй.

Сарны эзэн Деннис Хоуп. Түүний эзэмшлээс цэнхэр гаригийн 10 мянга
гаруй хүн газар худалдаж аваад байна.
Сарны нутгийн зарим хэсэг нь хувийн өмчид байдаг. Деннис Хоуп гэдэг америк иргэн “Хэний ч биш өмч нь түүнд анх хандсан хүний эзэмшилд шилжих” тухай хуулийг Калифорни мужид 1862 онд гаргасан байсныг илрүүлжээ. Энэ хуулийн дагуу тэрбээр өмчлөх эрх авсан агаад 1980 оноос эх дэлхийн дагуулын газар нутгаас худалдаж эхэлсэн байна. 1967 онд гарын үсэг зурсан “Сансрын тухай гэрээ”-нд “Сансрын уудам, түүний дотор сар, тэнгэрийн бусад эрхэс аль нэг улсын мэдлийнх” биш гэж заасан ч сансрын объектыг хувьчилж болохгүй гэсэн заалт ороогүй нь Д.Хоупт сар болон нарны аймгийн бүх гаригт өмч эзэмших боломж олгосон аж. Ингэснээр Д.Хоуп АНУ-д Сарны Элчин сайдын яам нээж сарны гадаргаас бөөнөөр болон жижиглэнгээр борлуулах болжээ. Өнөөдрийн байдлаар ноён Хоуп Сарны Бүгд Найрамдах Улс /СБНУ/ байгуулж НҮБ-д оруулахаар хөөцөлдөж байгаа юм. Үүгээр зогсохгүй СБНУ нь үндэсний баяр, сарны тусгаар тогтнолын өдрийг арваннэгдүгээр сарын 22-нд тэмдэглэдэг гэнэ. Сарны газрын эздээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган, Жимми Картер, Том Хенкс, Николь Кидман, Том Круз, Жон Траволта, Харрисон Форд, Жорж Лукас, Мик Жаггер, Клинт Иствуд, Арнольд Шварценеггер, Деннис Хоппер нар тодроод буй. Одоогоор Сарны төлөөлөгчийн газрыг Орос, Украин, Молдав, Белоруст нээжээ. Мөн өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй хүн саран дээр газар эзэмших эрхтэй болоод байна.

“Аппола-11” хөлгийн гишүүд. Зүүн гар талаас Нейл Армстронг, Майкл
Коллинз, Эдвин Олдрин нар.
Саран дээр бараан өнгийн урт толбо байдгийг бид сайн мэдэх билээ. Харин тэрхүү толбыг сансар судлалын эрдэмтэд “тэнгис” хэмээн үзэж байгаа юм. Хэдийгээр “тэнгис” хэмээн нэрлэж буй ч бидний мэдэх тэнгистэй огт төсөөгүй юм байна. 1610 онд Галилео Галилей эхлэлийг нь тавьсан дуран авайн ажиглалт сарны гадарга уулархаг бүтэцтэй болохыг нээх боломж олгосон гэж үздэг. Үүний дараагаар олон жил ажигласны эцэст сарны газрын зургийг гаргаж чадсан байна. Анхны зургийг 1647 онд Ян Гавелий Данциг хотод /одоогийн Гданск хот. Польш Улс/ хэвлүүлжээ. Тэрбээр “тэнгис” нэр томъёог хадгалан, гол гол нуруудад дэлхийнх шиг Апеннины, Кавказ, Альпы гэсэн нэр өгсөн аж. Улмаар XIX зууны эцсээр сарны зургийг авч эхэлсэн байдаг. Тухайн үед Францын одон оронч Морис Леви, Пьер Пюзе нар сарны том газрын зураг хэвлүүлжээ. Хожим нь АНУ- ын Ликсийн одон орныг судлах оргил сарны гэрэл зургийг цомог хэвлүүлж, XX зууны дундуур Нидерландын одон оронч Жеррард Коипер сарны гэрэл зургийг нарийвчилсан газрын зураг болгосон байна.

1959 оны нэгдүгээр сард хөөргөсөн “Луна-1” автомат станц.
Хамгийн сонирхолтой нь Орос Улсад хүний хүчээр хэрэгжүүлэх сансар судлалын хөтөлбөрт сарыг 2025- 2030 онд эзэмшихээр төлөвлөснийг Оросын сансрын агентлагийн удирдагч Анатолий Перминов ярьсан байна. Ингэхдээ сарыг эзэмших эрх зүйн асуудлыг “Сансрын тухай гэрээ”-гээр зохицуулжээ. Энэ гэрээнд 1967 оны нэгдүгээр сарын 27-нд Москва, Вашингтон, Лондон хотноо гэрээг хадгалагч улс ЗСБНХУ /хуучнаар/, АНУ, Их Британи Улс гарын үсэг зурсан юм. Мөн тус өдөр уг гэрээнд бусад улс орон нэгдэж эхэлсэн байна. Гэрээний заалтаар бол сарыг “Зөвхөн энхийн зорилгоор” ашиглах ёстой бөгөөд тэнд цэргийн шинжтэй ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй.

Сарны эзэн Деннис Хоуп. Түүний эзэмшлээс цэнхэр гаригийн 10 мянга
гаруй хүн газар худалдаж аваад байна.
Р.ОЮУНГОО

Сэтгэгдэл (0)