435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмнэ

Монгол Улсын Засгийн газраас 1.4 их наядын хэмнэлт бий болгох 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өнөөдөр өргөн барилаа.

Төр 1.4 их наядын хэмнэлтийг,

-Урсгал зардал буюу сайд нарын багцаас 433,4 тэрбум

-Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум

-Хөрөнгийн зардлаас 249,5 тэрбумыг тус, тус хэмнэж, бүрдүүлнэ.

Хэмнэсэн 1.4 их наяд төгрөгөөрөө,

  • 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50% нэмнэ. Үүнд 166,3 тэрбум төгрөг зарцуулна.

  • 435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхэд 196,3 тэрбум төгрөг зарцуулна.

  • Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцөө нэмэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна.

  • Эрчим хүчний үнэ нэмэхгүй. Үүнд 107,3 тэрбум төгрөг зарцуулна.

  • Эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зарцуулна.

  • Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 50 тэрбум төгрөг зарцуулна.

  • 97 мянган багш, ажилтны цалинг бүрэн олгоно. Үүнд 674,5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)