Орос Бангладешт цөмийн үйлдвэр барина

Оросын засгийн газар Бангладешид анхны цөмийн үйлдвэрээ барихад нь туслах зорилгоор 500 сая долларын зээл олгохоор шийдвэрлэжээ. Оросын төрийн өмчит барилга, бүтээн байгуулалтын пүүс тус үйлдвэрийг тэдэнд барьж өгөх гэнэ.
Оросын засгийн газар Бангладешид анхны цөмийн үйлдвэрээ барихад нь туслах зорилгоор 500 сая долларын зээл олгохоор шийдвэрлэжээ. Оросын төрийн өмчит барилга, бүтээн байгуулалтын пүүс тус үйлдвэрийг тэдэнд барьж өгөх гэнэ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Бангладешийн Ерөнхий Сайд Шей Хасинатай уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ үеэр талууд харилцан зөвшилцөж, гэрээг үзэглэсэн тухайгаа ярьсан байна. Тэрээр мөн цөмийн технологийг хөгжүүлэх, төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Орос улсын үүрэг чухлыг онцлон тэмдэглэжээ.
Уг  үйлдвэр нь нийслэл Дака хотоос 200 км-ын зайд орших бөгөөд хоёр жижиг салбар үйлдвэртэй байх аж. Үйлдвэр тус бүр нэг сая киловаттын цахилгаан үйлдвэрлэн гаргах боломжтой байх бөгөөд бүтээн босголтын ажлыг ирэх жил эхэлж, 2020 он гэхэд бүрэн дүүрэн дууссан байх гэнэ.
Орос улсын хувьд Японд цөмийн цахилгаан станц дэлбэрч, дэлхий нийтийг сэртхийлгэн, аюулын харанга дэлдсэнийг үл хайхран, цөмийн технологийн хөгжлийг дэмжин, бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэхэд ихээхэн өндөр ач холбогдол өгсөөр байгаа юм.

О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)