Хамгийн алдартай зохиомол хэл
- 2013-04-27
- Дэлхий
- 0
Хүн төрөлхтний харилцааг илэрхийлэх тулгуур судлагдахуун бол хэл.
Хэлний шинжлэх ухааны өргөн цар хүрээт ойлголт нь эх дэлхийн үүсэл
гаралтай эн зэрэгцэхүйц он удаан жилийн түүхтэй. Өнөөдөр дэлхий дээр яг
хэдэн хэл байгааг тогтоосон судалгаа, тоо баримт байдаггүй. Эрдэмтдийн
таамаглаж буйгаар 6-7 мянган хэл байдаг гэнэ. Харин энэ удаа бид хүн
төрөлхтний оюун ухаанаас “төрсөн” хамгийн алдартай зохиомол гурван
хэлийг танилцуулж байна.
Хүн төрөлхтний харилцааг илэрхийлэх тулгуур судлагдахуун бол хэл. Хэлний шинжлэх ухааны өргөн цар хүрээт ойлголт нь эх дэлхийн үүсэл гаралтай эн зэрэгцэхүйц он удаан жилийн түүхтэй. Өнөөдөр дэлхий дээр яг хэдэн хэл байгааг тогтоосон судалгаа, тоо баримт байдаггүй. Эрдэмтдийн таамаглаж буйгаар 6-7 мянган хэл байдаг гэнэ. Харин энэ удаа бид хүн төрөлхтний оюун ухаанаас “төрсөн” хамгийн алдартай зохиомол гурван хэлийг танилцуулж байна.
1. КВЕНЬЯА-ЭЛФҮҮДИЙН ХЭЛ
Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн дэлхий нийтийг дагуулсан “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг зөгнөлт бүтээлээрээ алдаршсан Английн нэрт зохиолч Жон Роналд Рүвел Толкин /1892-1973/ нь “элфүүдийн” гэх тодотголтой 20 гаруй хэл зохиосон байна. Энэ тухай түүний хүү Кристофер Толкин 1977 онд гаргасан “The Silmarillion” номдоо бичжээ. Толкины зохиосон уран зөгнөлт хэлүүдээс “квеньяа” хэлийг дэлхий нийт түгээмэл гадарладаг агаад 1910-1973 онд зохиогдсон гэж үздэг. “Квеньяа” хэлийг бүтээхдээ тэрбээр латин, грек, финлянд хэлээс жишээ авсан байдаг.
2. И-ПРАЙМ
Англи хэлний нэг төрөл болох энэ хэл нь “to be” буюу “бол”, “байх”, “орших” гэсэн үгийн үүрэг, утгыг бүрэн халж, аливаа илэрхийлэх гэсэн утга санааг товч, тодорхой болгоход чиглэгджээ. Тухайлбал, “This is an awful movie” /”Энэ ёстой муухай кино байна”/ өгүүлбэрийн утгыг “И-Прайм” хэлээр “I dislike this movie” /”Би энэ кинонд дургүй”/ гэж хэлэх жишээтэй. 1900-гаад оны үед хэрэглэгддэг байсан энэхүү хэлний үнэ цэнэ өнөөдөр ч өндөр хэвээр байгаа юм. 1879- 1950 онд амьдарч асан Альфред Корзибский “И-Прайм” хэлийг судалж олон нийтэд хүргэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
3. КЛИНГОН
2260 онд өрнөх огторгуйн сонирхолтой олон үйл явдлаар дүүрэн “Star Trek” цувралын “клингон”-ы хэл олны анхаарлыг эрхгүй татдаг. 1967 оноос анхны анги нь гарч эхэлсэн тус цувралын “клингон”-ы хэлийг Америкийн хэл шинжээч Марк Окрэнд зохиосон ажээ. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр дэлхий нийтэд түүний зохиосон хэлээр 20-30 мянган хүн чөлөөтэй ярьж чаддаг байна.

З.ЦЭЦЭНБИЛЭГ

Сэтгэгдэл (0)