Орос 2015 онд сар луу сансрын хөлгөө илгээнэ

Оросууд 2015 онд сансрын судалгааны хөтөлбөрөө нэг шатаар ахиулж, автомат удирдлагатай хөлгөө сансрын уудамд орших сар руу илгээхээр явуулахаар төлөвлөжээ.
Оросууд 2015 онд сансрын судалгааны хөтөлбөрөө нэг шатаар ахиулж, автомат удирдлагатай хөлгөө сансрын уудамд орших сар руу илгээхээр явуулахаар төлөвлөжээ.
Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин Москва хотноо өчигдөр тус төлөвлөгөөнийхөө талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийсэн байна.
“Луна Глоб” нэртэй уг сансрын хөлөг нь улсын зүүн зүгт орших Амур бүст баригдаж байгаа “Восточный” сансрын шинэ төвийн хөөргөх анхны хөлөг болох бөгөөд төлөвлөгөөний дагуу сарны ерөнхий төлөв болоод гадарга дээрхи хөрсийг судлах аж.
Зөвлөлт Орос улсын үед л судалгаа хийж байсан тэд 40 жилийн дараа сарыг ийнхүү дахин судлах гэж байгаа юм. Тэд өмнө нь 1970-аад оны үед сар луу автомат удирдлагатай хөлөг илгээж, туршилт судалгааг хийж байсан билээ.
Хөлгийг хөөргөснөөр цаашид хэрхэн нарийвчилсан судалгааг хийх талаархи цаашдын  төлвийг мэдээд зогсохгүй түүнд нуугдаж буй далд нууцуудыг нээн илрүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт Оросын эрдэмтэд итгэлтэй байна.

О.УДВАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)