Японы “air condition”-той хувцас

Японы Күчофүкү компани өөрөөсөө агааржуулагчтай буюу “air condition”-той, хүний эрүүл мэндэд нэн сайн хувцсыг тусгайлан хийж, худалдаанд гаргажээ.

Японы Күчофүкү компани өөрөөсөө агааржуулагчтай буюу “air condition”-той, хүний эрүүл мэндэд нэн сайн хувцсыг тусгайлан хийж, худалдаанд гаргажээ.
Биед эвтэйхэн, хөнгөн, цэвэрхэн уг хувцсыг анх цаг агаарын болон үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг ажилчдад зориулж, үйлдвэрлэсэн байна. Ажлын шаардлагаар байнгын урт ханцуйтай цамц өмсөхөөс аргагүйд хүрч, ихэд халууцдаг байсан ажилчдын хувьд энэ бүтээгдэхүүн бодит үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд нэг ч болтугай бэрхшээлээсээ салж, ажлын бүтээмжээ сайжруулахад нь тусалж байгаад сэтгэл хангалуун байгаа гэнэ. Түүнчлэн энгийн иргэд ч сонирхон, худалдан авах нь ихэссэн бөгөөд худалдаанд гарсан цагаасаа эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүний тоонд зүй ёсоор ороод байгаа аж.
Сонирхуулахад, хувцасны үнэ 130 ам.доллар юм байна.

О.УДВАЛ



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)